Бренда Фрикер

Ирландын жүжигчин эмэгтэй

Бренда Фрикер (Англи: Brenda Fricker, 1945 оны хоёрдугаар сарын 17-нд Дублин[1] хотод төрсөн) — «Миний зүүн хөл»-ийн (1989) туслах дүрээр «Оскар» гардсан анхны Ирланд жүжигчин эмэгтэй юм.

Бренда Фрикер
Brenda Fricker
«Оскар» гардсан Бренда (1990)
«Оскар» гардсан Бренда (1990)
Иргэншил ИрландИрланд Ирланд
Төрсөн огноо 1945 оны 2 сарын 17
Төрсөн газар ДублинИрланд
Танил үе 1964—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Товч намтар засварлах

Эцэг эхээ дагаад сэтгүүлч[2] болох дөхсөн Фрикер театрт[3] ажиллаж байхдаа «Миний зүүн хөл»-ийн урилга авах хүртэл дэлгэцийн гурван бүтээлд л багахан дүр бүтээжээ. Тодруулбал, «Эрх чөлөөгүй нэгэн» (1964) бүрэн хэмжээний кино, «Нүгэлт Дэви» (1969), «Куотермасс» (1978-1979) сериал.

Түүнчлэн Брендагийн тоглосон «Гэртээ ганцаараа 2» (1992), «Би алуурчинтай гэрлэжээ» (1993), «Сахиусан тэнгэрүүд» (1994), «Сүйрэл» ихээхэн алдартай.

ИФТА-д хоёр дэвшсэн Бренда Фрикер жүжигчин Барри Дэвистэй 1990 онд гэрлэсэн.

Гадны холбоос засварлах

  Commons: Бренда Фрикер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. ""Brenda Fricker Biography" at Biography.com". Archived from the original on 2012-09-11. Retrieved 2014-08-08.
  2. The Sunday Times, November 2, 2008, "Profile: Brenda Fricker, the star who makes Home Alone true"
  3. "holby.tv | Casualty | Brenda Fricker". Archived from the original on 2007-10-21. Retrieved 2014-08-08.