Борхүүгийн Дэлгэрсайхан

Борхүүгийн Дэлгэрсайхан нь Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол улсын 100 шилдэг бизнес эрхлэгчийн нэг, бизнесмен.

Б.Дэлгэрсайхан нь 1964 оны луу жил Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Дорноговь аймгийн амжиргааны түвшнээс доош 60 гаруй өрхөд шинэ гэрээр тусламж үзүүлж, олон арван хүүхдүүдийг их дээд сургах сургалтын зардлыг даасан байна[1].

Боловсрол

засварлах
  • 1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
  • 1987 онд БНМАУ-ын НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч.

Ажилласан байдал

засварлах
  • 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч.
  • 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга.
  • 1993-2016 онд “Дорнын говь” ХХК байгуулж ажилласан нь Монгол улсын шилдэг аж ахуй нэгжээр хоёр удаа шалгарсан.
  • 2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захиралаар ажиллажээ.
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн (Дорноговь аймгаас сонгогдсон).
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн (Дорноговь аймгаас сонгогдсон).
  • 2023 оны 10 сарын 5-ны өдөр Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсон.

Цахим холбоос

засварлах

Борхүүгийн Дэлгэрсайхан

Борхүүгийн Дэлгэрсайхан

Эх сурвалж

засварлах
  1. Ц, Наранзул нар (2014). Алтан нутгийн мөнгөн судар (1 ed.). Монгол: Тоонотпринт ХХК. p. 58.