Борис Говорин
Борис Александрович Говорин (1947 оны 6-р сарын 27-нд ЗХУ-ын Эрхүү хотод төрсөн) -Оросын төрийн зүтгэлтэн. 1994 оноос Эрхүү хотын захирагч, 1997-2005 онд Эрхүү мужийн захирагч, 2006-2009 онд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
Намтар
засварлахЭрхүү хотод төрсөн. Эх нь оёдолчин байсан, эцэг нь Эх орны дайнд оролцогч 1961 онд нас барсан байна.
Боловсрол
засварлах- 1965 онд дуд сургуулиа төгсөөд машин засварын үйлдвэрт слесарь хийж эчнээ ангид Эрхүүгийн Политех-т оэлсэн орсон.
- 1971 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний анги төгссөн.
- 1989 онд Намын Дээд сургууль төгссөн.
- 1998 онд Эрхүүгийн Их сургуулийн сибирь-америкийн тэнхим дүүргэсэн.
Ажилласан байдал
- 1971-1972 онд хугацаат цэргийн алба хаасан.
- 1972 -1983 онд «Иркутскэнерго» ахлах инженер, үйлдвэрийн орлогч захирал зэрэг алба хашсан байна.
- 1983 оноос Эрхүү хотын гүйцэтгэх захиргаанд орлогч дарга хүртэл албан тушаал хашсан.
- 1990 оноос Эрхүү хотын гүйцэтгэх Захиргааны дарга.
- 1992 оноос ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхүү хотын захиргааны тэргүүнээр томилсон.
- 1994 оноос хотын захирагчаар сонгогдсон.
- 1995-1996 онд ОХУ-ын Европын Зөвлөл дахь төлөөлөгч.
- 1997-2005 онд Эрхүү мужийн дарга бөгөөд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн.
2003-2004 онд ОХУ-ын Төрийн Зөвлөлийн удирлагын гишүүн.
- 1997-2001 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн.
- 2006 оны 4-р сарын 26-наас 2009 оны 9-р сарын 21-ний өдөр хүртэл ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
- 2010 онд Эрхүү хотын хүндэт иргэдийн Зөвлөлийн дарга.
Шагнал
засварлахМонгол улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор 2009 онд шагнуулсан.