Борис Балинский
Борис Балинский (1905/09/23 – 1997/09/01) нь Украйн-Өмнөд Африкийн биологч байсан. Тэрээр Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн их сургуулийн профессороор ажиллаж байхдаа эмбриологи, хөгжлийн биологи, электрон микроскопын чиглэлээр чухал шинэ нээлтүүд хийжээ. Түүний бичсэн Эмбриологийн анхан шат сурах бичиг нь салбартаа маш алдаршжээ.
Амьдрал боловсрол
засварлахБорис Балинский 1905 оны 9-р сарын 5-нд Киевт төржээ. Тэр биологич Иван Шламхаусены шавь байжээ.
Ажил
засварлахБорис 28 насандаа 1933 онд Киевийн их сургуулийн профессороор ажиллаж эхэлжээ. 1935 онд Зоологийн хүрээлэнгийн орлогч захирал болжээ. Тэрээр загас ба хоёр нутагтны олонд танигдсан эксперт болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн хэлмэгдүүлэлтийн улмаас түүнийг Киевт удирдлагаас үлдээжээ. Улмаар дайны сүүлээр ухарч буй германчуудын хамтаар Польш ба Герман уруу нүүжээ. 1949 онд тэрээр Өмнөд Африкт цагаачилж тэндхийн биологийн шинжлэх ухааны үүсгэн байгуулагч болжээ.