Боожоогийн Лакшмий

Боожоогийн Лакшмий (1972 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын эдийн засагч. 2010 онд "Монголын эдийн засгийн чуулган"-ыг Монгол Улсын Засгийн газартай хамтран, амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийн дүр төрхийг зурж, чиг харааг тодорхойлж байна.

БОЛОВСРОЛ засварлах

2018 оноос      МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн докторант.

2011 – 2012     ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн их сургуулийн Докторант.

1998 – 2002     ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (мастер – эдийн засаг).

1994 – 1998     ХБНГУ-ын Дрезден хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (бакалавр – эдийн засаг).

1991 – 1994      ХБНГУ-ын Форст хотын Эдийн засгийн мэргэжлийн сургууль ( мэргэжлийн диплом – эдийн засгийн туслах ажилтан).

1990 – 1991      ХБНГУ-ын Нордхаузен хотын бэлтгэл анги/коллежи.

1989 – 1990      МУИС-ийн Германы Техникумын бэлтгэл анги.

1979 – 1989     Улаанбаатар хотын Зөвлөлтийн 3-р бүрэн дунд сургууль.

АЖЛЫН ТУРШЛАГА засварлах

2013 одоо хүртэл       Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал

2010 – 2013      Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Менежер

2008 – 2010      Наран Моторс ХХК, маркетингийн албаны дарга, захирал

2004 – 2006       Мигма ХХК маркетингийн менежер

Мэргэжлийн холбоодын гишүүнчлэл: засварлах

2004 – 2008      Герман-Монголын Гүүр ТББ-ийн УЗ гишүүн

2015 – 2018      Улаанбаатар хөгжлийн корпорацийн УЗ-ийн хараат бус гишүүн

2015 оноос      Эмэгтэй захирлуудын клубын гишүүн