Болор судлалд, болорын бүтцийг болор талст материал дахь атом, ион аль эсвэл молекулуудын дараалсан зохицуулалт гэж тодрхойлдог. Дараалсан бүтэц нь матери дахь гурван хэмжээст орон зайн үндсэн чиглэлийн дагуу давтагдах тэгш хэмтэй загварыг баримталдаг бүрэлдэхүүн жижиг хэсгүүдийн дотоод чанараас үүсдэг.

Давсны болрын бүтэц

Материал дахь давтагдсан загварыг бүрдүүлдэг жижиг хэсгүүдийн хамгийн жижиг бүлэг нь бүтцийн нэгж эс юм. Нэгж эс нь үндсэн тэнхлэгүүдийн дагуу нэгж нүдийг давтан шилжүүлэх замаар болрын бүхэл тэгш хэм, бүтцийг бүрэн тусгадаг. Шилжүүлгийн векторууд Бравайсийн талст оронгийн зангилааг тодорхойлдог.

Нэгж эсийн үндсэн тэнхлэгүүдийн урт, ирмэгүүдийн урт ба тэдгээрийн хоорондох өнцгүүдийг талст оронгийн тогтмолууд гэж нэрлэдэг бөгөөд үүнийг талст оронгийн параметрүүд эсвэл эсийн параметрүүд гэдэг. Болорын тэгш хэмийн шинж чанарыг орон зайн бүлгүүдийн шинжээр тодорхойлдог. Гурван хэмжээст орон зай дахь жижиг хэсгүүдийн бүх боломжит тэгш хэмийн зохицуулалтыг 230 орон зайн бүлгээр ангилан дүрсэлж болно.

Болор бүтэц ба тэгш хэм нь бутралт, электрон туузны бүтэц, гэрлийн долгион нэвтрүүлэх байдал зэрэг олон физик шинж чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.