Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн- Монгол улсын Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэн юм. Улаанбаатар хотод Багшийн хөгжлийн ордонд байрладаг.

Түүх засварлах

1956 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институт гэдэг нэртэй байгуулагдсан. Анхны захирлаар 1956-1957 онд Ц.Төртогтох ажиллаж байсан.

Түүхийнхээ явцад 1963 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, 1991 онд Боловсролын хүрээлэн, 1992 онд Боловсролын хөгжлийн хүрээлэн, 1995 онд Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, 1997 онд Боловсролын хүрээлэн, 2022 онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн бол нэрээ өөрчилж байв.

Цахим холбоос засварлах