Боловсролын Их Сургуулийн номын сан

Монгол Улсын Боловсролын Их Сургууль номын сан нь МУБИС-ийн захирлын 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн А/121 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн, МУБИС нь МБУС, Архангай Багшийн Сургуулийн номын сан ,СӨБС, БС МУБИС-ийн харьяа ЕБС, Төв номын сан гэсэн салбар нэгжүүдэд үйл ажиллгаагаа явуулж байна. Олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд MARC21 стандарт, Z39.50 протоколыг дэмжсэн Коха программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн уншигчдад үйлчилгээ үзүүлж байна. МУБИС-ийн номын сан нь нийт 232924[1] ширхэг сан хөмрөгтэй танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 26 номын санч- мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна.

Номын сан нь уншигчдад илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор бүрэн хангагдаж орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн Судалгааны 5 танхим, Гэрээр ном олгох нэгжүүдийг байгуулж уншигч чөлөөт сонголтоор номоо өөрөө авч судлах боломжтойгоор зохион байгуулсан байна.

Эх сурвалж засварлах