Болгарын төрийн далбаа
Болгар Улсын Төрийн далбаа (болг. Знаме на България) нь ижил хэмжээтэй гурван хэвтээ судлаас бүрддэг: дээд хэсэгт цагаан, дунд хэсэгт ногоон, доод хэсэгт улаан. Эдгээр өнгөний цагаан нь эрх чөлөө ба энхтайвныг, ногоон өнгөөр үржил шим ба байгалийг, улаанаар эрх чөлөөний төлөөх тэмцэлд асгаруулсан цусыг бэлгэддэг аж.
Болгар Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ? |
Талуудын харьцаа: | 3:5 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1879 оны 4-р сарын 16 |
Төрийн далбааг өнөөгийн хэлбэрээр нь 1879 оны дөрөвдүгээр сарын 16-нд анх мандуулсан ба 1944 оныг хүртэл хэрэглэв. 1947 онд төрийн сүлдийг зүүн дээд буланд нэмж оруулсан байдаг. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуучин төрхөөр нь ахин хэрэглэх болсон байна.
Түүх
засварлахБолгарын Анхдугаар ба Хоёрдугаар Хаант Улс
засварлахПророболгарчууд анх адууны сүүлээр хийсэн туг хэрэглэж байсан аж. Болгарын Анхдугаар Хаант Улсын үеэс эхлэн христийн шашинд орсноор далбаа хэрэглэх болсон ба энэ нь Византын эзэнт гүрнийхтэй төстэй байсан байна. Болгарын Хоёрдугаар Хаант Улсын үеийн туг хиурны талаарх мэдээлэл байдаггүй. Харин Османы эзэнт гүрний ноёрхолд байсан Хайдукууд ба Воеводууд ногоон дэвсгэр өнгөтэй далбааны төв хэсэгт нь алтан шар өнгийн арслангийн дүрстэй, түүний дээр дугуй хэлбэрээр «Свобода или смърт» (Эрх чөлөө эсвэл үхэл) хэмээх бичигтэй далбаатай байжээ.
Болгарын эргэн сэргэх үе
засварлахAнхны ногоон, цагаан, улаан (хэвтээ тэнхлэг дагуу, энэ дараалал бүхий гурвант өнгөт туг) өнгө бүхий тугийг 1861-1862 оны үед Георги Раковскийн байгуулсан «Анхдугаар Болгарын Легион» Белградад анх хэрэглэсэн байна. Өнөөгийн далбааны өнгөний дараалал бүхий тугийг Румыны Браила хотод «Орос-Туркийн дайн»-д оролцсон болгарын сайн дурынханд зориулан оёсон түүхтэй аж.
Чөлөөлөгдсөний дараа
засварлахОсманы эзэнт гүрнээс чөлөөлөгдсөний дараа 1879 оны дөрөвдүгээр сарын 16-ны Болгарын Анхдугаар Үндсэн хуулинд одооны далбааны өнгө болон дэс дарааллыг тогтоож өгчээ. 1947 онд далбааны зүүн дээд талын цагаан хэсэг дээр Бүгд Найрамдах Болгар Ард Улсын төрийн сүлдийг нэмэн шигтгэв. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-нд төрийн далбаанаасаа сүлдний хэсгийг хасчээ.
-
? Болгарын Вант Улс (1879–1908), Болгарын Хант Улс (1908–1946), Бүгд Найрамдах Болгар Ард Улсын төрийн далбаа (1946–1947)
Болгарын Зэвсэгт Хүчний далбаа
засварлах-
Болгарын Зэвсэгт Хүчний далбаа
-
Хөш (усан онгоцны хошууны далбаа)