Бодь мөрийн зэрэг
Бодь мөрийн зэрэг буюу түвдээр Ламрим Чэн Мо хэмээх бүтээлийг анх 1402 онд Цаст Түвдийн оройн чимэг хэмээн алдаршсан Богд Зонхов туурвижээ. Богд Зонхов нь Будда болон түүний залгамжлагчдын сургаал номыг уг эхээс нь эхлэн бүгдийг нь нарийвчлан судлаад үндсэн агуулгыг нь багтаасан, алхам алхмаар гэгээрэлд хүрэх шат дарааллыг эхлэн гэгээрэгч, улам гэгээрэгч, төгс гэгээрэгч хэмээн гурав ангилан энэхүү бүтээлдээ бичжээ.Бодь мөрийн зэрэг судар нь Бурханы шашинтан, лам хувраг , сүсэгтэн хүмүүсийн өдөр тутмын унших, бясалгах номын хөтөч нь бөлгөө. Бодь мөрийн зэрэг номыг шинэ монгол бичигт Гандантэгчлэн хийдийн лам Т.Булган, Бурханч лам Г.Пүрэвбат, Банчин Лувсанчойжижанцангийн Амар мөр, Шаамар бандида Гэндэнданзанжамцын туурвисан Шаамар Ламримыг гавж багш С.Гантөмөр, лам У.Пүрэвсүх нар монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж хэвлүүлжээ.