Богино долгион радио

Богино долгионы радио гэдэг нь 3-30 бичил долгионы тусгалын зайнд үзүүлдэг радио долгионыг хэлнэ. Богино долгион нь ихэвчлэн радио нэвтрүүлэг болон хүлээн авагчын тусламжтайгаар бүрдэж хэрэглэгддэг ба эдгээрийг “Богино долгионы радио” гэж нэрлэдэг. Дэлхийн стратфосферын дээр оршиж радио долгионыг тусгаж байдаг агаар мандалын иожсон бүс нь тодорхой хэмжээний их зайнд тархдаг радио долгионыг зөөдөг ба тухайн үед илэрдэг дохиололууд нь газар дэлхий дээрх тодорхой нөхцөл байдлын эргэн тойронд хүрч ажиллаж чаддаг байна. Энэ нь радионы байршилаас хамаарч дэлхийн хаана ч бүүр цаашлаад алс холын улс орны сонсогчдод хүртэл нэвтрүүлэх боломжыг нь бүрдүүлээд байгаа юм. Нарны толбо үүсэх үйл явц болон нарны дэлбэрэлт нь богино долгионы хүлээн авалтанд нөлөөлөх тохиолдол байдаг бөгөөд үүн дээр үүсэж байгаа ялгаатай давтамжууд нь тодорхой нэгэн жил эсвэл өдрийн үеэр өөр өөр цагийн нөхцөл байдалтай байвал илүү сайн ажилладаг. Радиог хүлээн авах үйл явц эхэлсэнээс хойш богино долгионы байршил нь тодорхой бүс нутгийн тухай соёлын мэдээ мэдээлэлээр зөөгддөг. Ихэнх Засгийн газар болон Улсын мэдээллийн агентлагууд богино долгионы байрлалтай байдаг ба тухайн долгионоос үүсэх нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл нь тухайн улсын төрөлх хэл болон Англи хэл аль аль нь дээр нь ч мэдээллэх боломжтой. Мөн эдгээр нь тухайн улсын хүмүүсийн иргэншилийн талаар харуулж чаддаг. Зарим нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл нь өөр өөр төрлийн ялгаатай хэлээр гардаг гэхдээ энэ нь нэг талаараа илүү өргөнөөр сосох боломжыг олгодог. Жишээ нь: Америкийн дуу хоолой радио нэвтрүүлэг, Дэлхийн үйлчилгээ (BBC), Оросын дуу хоолой нэвтрүүдэг гэх мэт. Богино долгионы байрлалууд нь бас зарим бүлэг болон байгууллагуудад ажиллаж болдог. Тухайн долгионоос үүсэх зарим мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг нь програмчлалыг өөртөө байнга хийдэг байна.[1]

  1. "10.1063/1.4831988.4". Default Digital Object Group. 2013-11-15. Татаж авсан: 2024-07-25.