Боб Ричардс

Роберт "Боб" Евген Ричардс (англ. Robert "Bob" Eugene Richards,1926 оны 2 сарын 20-нд Иллиной муж улсын Шампаньд төрсөн) нь эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрлийн олимпын хошой аварга, АНУ-ын хөнгөн атлетикч юм. Тэрээр мөн 1956 оны Мельбурны олимпод арван төрөлтөөр өрөлдөж 13-р байр эзэлж байжээ. Тулгууртай харайлтын түүхэнд 4.6 метрийн хязгаарыг давсан 2 дахь хүн бөгөөд олимпод 2 удаа түрүүлсэн цорын ганц тамирчин болно.

Боб Ричардс
Bob Richards 1951.jpg

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Роберт "Боб" Евген Ричардс
Төрсөн огноо 1926 оны 2 сарын 20
Төрсөн газар АНУ, Иллиной, Шампань
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лондон 1948 Тулгууртай харайлт
Алт Хельсинки 1952 Тулгууртай харайлт
Алт Мельбурн 1956 Тулгууртай харайлт

Хожим 1984 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд, шинээр байгуулагдсан Популист намаас нэр дэвшин өрсөлдөж 66,324 санал авч байв.