Блүмингтон (Индиана)
Блүмингтон (Англи: Bloomington) - Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужийн Монро тойргийн хот бөгөөд тус тойргийн төв юм. АНУ-ын 2020 оны хүн амын тооллогоор 79,168 хүн амтай байжээ. Энэ нь Индиана мужийн долоо дахь хамгийн олон хүн амтай хот бөгөөд мужийн нийслэл Индианаполис хотын гаднах хамгийн олон хүн амтай дөрөв дэх хот юм. Тус хотод Индианагийн их сургуулийн системийн тэргүүлэх хотхон/кампус болох Блүмингтоны сургууль байрладаг юм. 1820 онд байгуулагдсан Индиана Их сургуулийн Блүмингтон сургууль нь 45,000 гаруй оюутантай ажээ.
Энэ хотыг 1818 онд Кентакки, Теннесси, Каролина, Виржини зэрэг мужаас ирсэн хэсэг хүмүүс "цэцэглэлтийн диваажин"-г маш их бишрээд Блүмингтон хэмээн нэрлэжээ. Блүмингтон нь 1984 оноос хойш АНУ-ын Модны хот гэж нэрлэгдэж ирсэн. 1979 онд Оскарын шагнал хүртсэн "Breaking Away" киноны зургийг энэ хотод авчээ. Индианагийн их сургуулиас жил бүр Бяцхан 500 дугуйн уралдааныг зохион байгуулдаг.