Блумын таксономи

Блумын таксономи бол боловсролын сургалтын зорилтыг нарийн түвэгтэй байдал, өвөрмөц онцлог байдлын түвшинд ангилахад ашигладаг гурван шаталсан загваруудын багц юм.

Таксономи ангилал зүйг боловсруулсан сурган хүмүүжүүлэгчдийн хороог удирдаж байсан Бенжамин Блум (Benjamin Bloom) сэтгэл судлаачийн нэрээр нэрлэжээ.

1956 онд Бенжамин Блум Сургалтын үйл явцыг судалж сургалтын зорилтуудыг ангилан тогтолцоонд оруулсан байна. Ингэхдээ Бенжамин Блум сургалтыг гурван түвшинд явагддаг гэж үзсэн. Үүнд:

  1. Танин мэдэхүйн: мэдээлэл боловсруулах, мэдлэг ба оюуны чадварууд
  2. Сэтгэлийн хөдөлгөөн: харьцаа ба мэдрэмж
  3. Ухамсарт оюунаар өдөөгдсөн хөдөлгөөн: гар бие оролцох ба үйлдэх чадварууд

2001 онд Блумын таксономийг Лорин Андерсен, Дэвид Кратвол (David Krathwohl) нар өргөтгөн сайжруулж ангиллыг нэр үгээр байсныг үйл үгээр болгож гаргаж ирсэн байна.

Блумын таксономи ерөнхий агуулгыг дараах байдлаар ойлгож болох юм.

  • Аливаа ойлголт ухагдахууныг ойлгохоос урьдаар тогтоох ёстой.
  • Тухайн ойлголтоо хэрэглэхээс урьдаар ойлгох ёстой.
  • Ойлгосоноо шинжлэхээс урьдаар хэрэглэх ёстой.
  • Үнэлэлт дүгнэлт өгөхөөс урьдаар задлан шинжлэх ёстой.
  • Бүтээхээс урьдаар эргэн санадаг, ойлгодог, хэрэглэдэг, задлан шинжилдэг, үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой.

Когнитив салбар (мэдлэгт суурилсан)

засварлах

Блумын Таксономи зургаан түвшин нь: Санах (Мэдлэг), Ойлгох (Ойлголт), Хэрэглэх (Хэрэглээ), Задлан шинжлэх (Задлан шинжилгээ), Үнэлэх дүгнэх (Үнэлгээ дүгнэлт), Бүтээх (Бүтээл, бүтээмж)

Мэдлэг түвшин

засварлах

Мэдлэг нь асуулт шаардахгүйгээр үндсэн ойлголт, нэр томъёо, баримтыг сэргээн санах эсвэл танина.

  • Таних
  • Эргэн санах

Хичээлээс ойлгоогүй зүйл байнуу?

  • Ойлголт түвшин

Ойлголт нь баримт ба санааг ойлгохын зэрэгцээ үндсэн санааг тогтоох, дүрсэлж өгөх, тайлбарлах, хөрвүүлэх, харьцуулах, зохион байгуулахыг багтаасан байдаг.

  • Хөрвүүлэх
  • Жишээлэх
  • Хураангуйлах
  • Гаргалгаа хийх
  • Харьцуулах
  • Учирлан тайлбарлах

Хэрэглээ

засварлах

Хэрэглээ нь шинэ нөхцөл байдалд олж авсан мэдлэгээ ашиглан, дүрэм журам, тоног төхөөрөмж, баримт өгөгдөлд тулгуурлан, асуудлыг шийдвэрлэх орно.

  • Гүйцэтгэх
  • Хэрэгжүүлэх

Задлан шинжилгээ

засварлах

Задлан шинжилгээ нь бүхэл мэдээллийг судлан бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваах, тухайн хэсгүүд нь хоорондоо хэрхэн уялдаатай болохыг тодорхойлох, сэдэл, шалтгааныг олж тогтоох, хөндлөнгийн дүгнэлт хийх, ерөнхий ойлголтыг батлах нотлох баримт олох орно.

  • Ялгах
  • Зохион байгуулах
  • Онцгойлох

Үнэлгээ дүгнэлт

засварлах

Үнэлгээ дүгнэлт нь багц шалгуурт суурилсан ажлын чанарыг эсвэл санаануудын үндэслэл, мэдээллийг шүүн тунгааж, үзэл бодлоо бататгахыг багтаадаг.

  • Бүртгэн шалгах
  • Шүүмжлэх

Бүтээл нь янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээс загвар бий болгох эсвэл бүтэц бий болгох орно.

  • Үүсгэх
  • Төлөвлөх
  • Боловсруулах

Мөн үзэх

засварлах