Бичил Глобус Групп

"Бичил Глобус" 2008 онд анх байгуулагдсан, бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, 15,000 орчим харилцагчтай, орон даяар 35 салбартай Монголын бичил санхүүгийн томоохон байгууллагын нэг юм. Тус байгууллага "Автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээ", "Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээ"-г голлон үзүүлдэг.

Түүхэн замнал засварлах

  • 2008 он - 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Бичил Глобус Группийг үүсгэн байгуулж бизнесийн гараа эхлэсэн
  • 2010 он – Улаанбаатар хотод анхны салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн
  • 2012 он – Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс ББСБ-ийн статустай болж өөрчлөлт хийсэн
  • 2013 он – Орон нутагт салбараа нээж үйл ажиллагаагаа тэлсэн
  • 2014 он – Татвар төлөлтөөрөө дүүрэгтээ тэргүүлж “Найдвартай татвар төлөгч байгууллага” болон шалгарсан
  • 2015 он – Хөрөнгө оруулалттай санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг бие даасан 8 компани байгуулсан
  • 2016 он – Нийгмийн хариуцлагын чиглэлд үйл ажиллагаагаа хандуулж хөрөнгө оруулалт болон бодлогын түвшинд дэмжих ажиллах болсон

Бүтээгдэхүүн үйлчилгээ засварлах

Бичил Глобус Групп нь дараах санхүүгийн үйлчилгээг голлон үзүүлдэг

  • Автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээ
  • Хөрөнгө оруулалт