Биоинформатик
(Био-информатик-с чиглүүлэгдэв)
Биоинформатик (Англи: Bioinformatics) нь биологийн их хэмжээний мэдээллийг компьютерийн програмаар боловсруулах зориулалттай салбар хоорондын шинжлэх ухаан юм. Завсрын судалгааны аргачлал учраас биоинформатик нь компьютерийн ухаан, статистик, математик, инженерчлэлийг хослуулан биологийн мэдээллийг боловсруулдаг.