Биочип (Англи: biochip) Нэгдмэл схемтэй ижил төстэй, амьд организмтай холбогдолтой органик молекулаас бүтсэн буюу түүнийг судлан шинжлэхэд хэрэглэдэг бага оврын төхөөрөмж. Онолын биочипийн нэг төрөл бол уураг зэрэг томоохон органик молекулаас бүтсэн, электрон компьютерийн үйлдлүүдийг (өгөгдөл хадгалах, боловсруулах) гүйцэтгэх чадвар бүхий жижиг төхөөрөмж юм. Өөр нэг төрлийн биочип бол генийн гинжин хэлхээ, хүрээлэн буй орчныг бохирдуулагч бодис, агаарын хор болон бусад биохимийн бодисыг тодорхойлох зорилго дор бага хэмжээний, хурдан биохимийн урвал явуулах чадвартай бага хэмжээний төхөөрөмж юм.