Биологийн идэвхжилт
Эм судлалын хувьд биологийн идэвхжилт буюу эм судлахуй нь эмийн амьд биетэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөө гэж тодорхойлдог. Мансууруулах бодист олон төрлийн химийн элемент агуулагддаг тул тэдгээрийн идэвхтэй хэсэг эсвэл эмийн орц нь ихээхэн нөлөөлдөг боловч бусад бүрэлдүүлэгчийн үйлчлэлээр биологийн идэвхжилт өөрчлөгдөх боломжтой. Химийн нэгдлүүдийн төрөл бүрийн шинж чанаруудаас эм судлал/биологийн идэвхжил нь чухал үүрэг гүйцэтгэдэг, учир нь эмнэлэгт эдгээрийн нэгдлийг ашиглахыг санал болгодог. Гэсэн хэдий ч химийн нэгдлүүд нь эмнэлгийн дадлагын ажилд хэрэглэхэд зарим үед сөрөг, хортой нөлөө үзүүлж болзошгүй.
Биологийн идэвхжилтийг ихэвчлэн биологийн шинжилгээгээр хэмждэг бөгөөд тодорхой тунгийн хариу урвалын муруйг судалдаг үйл ажиллагаа нь ерөнхийдөө тэрхүү тунгаас хамаардаг байна. Цаашлаад нэг бодисыг бага тунгаар хэрэглэвэл ашиг тустай ч өндөр тунд хүрвэл сөрөг нөлөө үзүүлэх нь түгээмэл байдаг. Эдгээр үйл ажиллагаа нь АDME шалгуурын биелэлтэд шүүмжлэл дагуулдаг. Үр дүнтэй эм үйлдвэрлэхийн тулд найрлага нь заалтын эсрэг идэхтэй байхаас гадна эм болгон хэрэглэхэд тохиромжтой АDME (Шингээлт, Тархалт, Бодисын солилцоо, Ялгаралт) шинж чанарыг агуулсан байх ёстой. Хэмжилтийн зардлаас болж биологийн үйл ажиллагааг QSAR загвар гэж нэрлэгддэг тооцооллын аргаар урьдчилан таамаглах нь элбэг.
Био идэвхт чанарт шүдний имплантуудыг холбох, тогтвортой байлгахад зориулсан ясны интеграцийг дэмждэг гол шинж чанар бий. Био шил нь гадаргуугийн талбайд урвал орох чадварыг илэрхийлдэг бөгөөд үүнийг бүрэх материал болон эргэн тойрны ясны эдүүдийн үр дүнтэй харилцан үйлчлэлд хүргэдэг. Биологийн орчинд карбонатлаг гидроксиапатит (CHA) давхарга үүсэх нь ясны эдэд холбогдож эхэлдэг/био шилний бүрхүүл нь уусах.ион солилцох, шилийг уусгах, эд, эсийн хариу урвалыг дэмждэг HА давхарга үүсгэдэг. Био идэвхт шилний гадаргуун талбай нь материалын уусах чадвар, эргэн тойрон дахь ионуудын хүртээмж, уургийн шингээх чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр хүчин зүйлүүд нь бүхэлдээ био шилэн бүрхүүлийн идэвхжилтэд хувь нэмрээ оруулдаг. Үүнээс гадна эд, эсийн эрдэсжилт (яс, шүд) сайжирч, эд үүсгэгч эсүүд био шилний материалтай шууд холбогддог.
Материал нь хүний биеийн аль ч эд, эстэй харилцан үйлчлэлцдэг эсвэл тэдгээрт нөлөөлдөг л бол био идэвхтэй гэж үздэг ба эмийн нөлөөлөл тухайн бодисын хортой чанарыг тодорхойлохын тулд эмийг судлан шинжилдэг. Био эрдэсжилтийг судлахдаа ихэвчлэн био идэвхт байдлаар цусан дахь ионы агууламжтай нөөц уусмалыг дуурайлган биеийн шингэнд объектын гадаргуу дээр кальцийн фосфатын хуримтлал үүсгэдэг.