Билефельд
Билефельд (германаар Bielefeld) — Герман улсын Умард Райн-Вестфален мужийн 328 мянган хүнтэй хот. 1214 онд энэ хот байгуулагджээ. Уул хотод тээврийн хэрэгсэлд багтах хот дундуурх галт тэрэг 4 төрлийн шугамаар үйл ажиллагаагаа явуулдаг.
- Билефельдийн их сургууль
Хамгийн томоохон гэгддэг Билефельдийн Их Сургууль хотынхоо баруун хэсэгт буюу 4-р шугамны эцсийн буудал хавьд байрладаг. Энэ сургууль 1969 онд үүссэн ба одоогоор 18000 гаруй оюутан суралцаж байна.
- Засаг захиргаа
Нийт 10 дүүрэгтэй.