Бетти Уайт
Америкийн кино урлагийн анхны оддын нэг Бетти Уайт нь 1922 оны 1 сарын 17-нд төржээ. Түүний карьер 70 жилийн турш үргэлжилсэн бөгөөд 1970-аад оны “Мэри Тайлер Мурын Шоу”, 1980-аад оны “Алтан Охид“ зурагтын шоугаараа алдартай болж америкчуудын хайр, хүндэтгэлийг татаж чадсан юм. Эммигийн 6 удаагийн шагналт тэрээр 2021 онд нас барах хүртлээ инээдмийн жүжигчнээр ажилласан юм. Бетти Уайт 99 настай таалал төгсчээ.
Бетти Уайт нь зөвхөн жүжигчин, телевизийн шоу хөтлөгч төдийгүй мөн амьтны эрхийг дэмжигч байсан юм.
Бетти Уайт зэрлэг ан амьдыг хамгаалах олон хөтөлбөр дэлхий даяар хэрэгжүүлж байсаны нэг нь Монгол бөхөнг хамгаалах төсөл [Mongolian Saiga Antelope] байсан юм. Тэрээр энэ төслийг Моррис Амьтны Сантай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ хөтөлбөр нь Казахстан болон Монгол дахь үхлийн аюулт ямааны тахал өвчнийг зогсоох судалгааг санхүүжүүлсэн. Бөхөн гөрөөс бол Монголын баруун хэсгээс олдсон ховордсон амьтан. Бетти Уайтын “Зэрлэг Амьтдыг Аврах Сан” нь 2010 оны 10-р сард байгуулагдсан. Энэ сан нь байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, амьтны шинэ өвчинтэй тэмцэхэд нь судлаачдад туслах боломжийг олгох, ан амьтан судлаачдад мөнгө хандивлах зэрэг зорилготой юм.