Берти Чарлз Форбс
Берти Чарлз Форбс (англиар. Bertie Charles Forbes; 1880 оны 5 дугаар сарын 14-нд, Нью-Дир хотод төрсөн, 1954 оны 5 дугаар сарын 6-нд Абердинширт нас барсан) - америкийн сэтгүүлч, Forbes сэтгүүлийг үүсгэн байгуулагч.
Намтар
засварлахШотландын олон хүүхэдтэй гэр бүлд төрсөн. Тэрбээр арван хүүхдийн зургаа дахь нь байв. Берти нэлээд эрт 14 настайдаа тэрээр сургуулиа хаяж, долоо хоногт 75 центээр үсэг өрөгчийн ажилд орсон байна. Түүнд үргэлж хүсдэг байсан юм бичих ажил гэж бодсон чинь эндшшрчээ. 7 жилийн дараа тэрээр стенограф /хурдан тэмдэглэн бичигч/ судлаачаар сурч (тэр үеийн сурвалжлагчдын урьдчилсан нөхцөл байсан) орон нутгийн нэг сонинд сэтгүүлч болжээ. 1904 онд Форбс Шотландыг орхиж явсан. Эхлээд тэр өөр хүнтэй гэрлэсэн хуучин найз бүсгүйгээ хайж Өмнөд Африк руу яваад дараа нь АНУ-т иржээ. Эхэндээ Форбс санхүүгийн янз бүрийн хэвлэлд ажилладаг байв. Удалгүй түүний хүчин чармайлтыг медиа магнат Уильям Рандолф Херст анзаарч, Бертид өөрийн "Нью Йорк американ"-д ажилд орох санал тавьжээ. Цаг хугацаа өнгөрөхөд Форбс авъяас чадвар, эр зоригийнхоо ачаар хамгийн алдартай санхүүгийн сэтгүүлч болжээ. Тэрээр баян, амжилтанд хүрсэн хүмүүсийг нэлээд хатуу шүүмжлэхээс айдаггүй байсан бөгөөд түүний мэдээг редактор хасахад маш дургуй байжээ.
1917 онд Форбс сэтгүүл үүсгэж "Ажил болон хэрэгжүүлэгч" (Doors and Doings) гэж нэрлэхийг хүссэн боловч найз нөхдийнхөө зөвлөснөөр өөрийн нэрээр Форбс гэж нэрэлсэн байна. Форбсын амьд байхад түүний сэтгүүл хэзээ ч тэргүүлж байгаагүй, учир нь түүний сэтгүүл илүү амжилттай өрсөлдөгчтэй байсан (жишээлбэл, Business Week ба Fortune). Их хямралын үеэр сэтгүүл үр өгөөжөө өгөөгүй бөгөөд Берти Чарльз редакцийн зардлыг өөр хэвлэлд өөрт нь төлсөн сэтгүүлчийн хөлсөөсөө төлдөг байв. Bertie Forbes-ийн хэвлэлт 100 мянган хувиас хэтрээгүй бөгөөд энэ нь АНУ-ын хувьд тун даруухан үзүүлэлт юм.
1928 онд хуучин босс болох хэвлэлийн магнат Херст түүний сэтгүүлийг 10 сая доллараар авах гэхэд нь өгөөгүй байдаг.