Бернуллийн зарчим
Бернуллийн зарчим бол шингэний динамикийн санаа юм. Энэ нь шингэний хурд ихсэх тусам, даралт буурна гэдэг ойлголт. Өргөн хоолойтой хэсгийн агаар нь нимгэхэн хоолойтой хэсгийн агаараас илүү өндөр статик даралттай байдаг. Тогтвортой урсгалын хувьд, хоолойнд орж буй шингэний хэмжээ нь хоолойноос гарж байгаа шингэний хэмжээтэй тэнцүү байх ёстой учир хоолойн нимгэн хэсэгт шингэний хурд нэмэгдэнэ.
Тухайн хэсэг газар хүч үйлчлэх хүчийг “даралт” гэнэ. Өндөр даралт нь шингэнийг бага даралт (хурдасгах) луу түлхэдэг. Тиймээс шингэний хурд яаж ч өөрчлөгдсөн даралтын (хүч) өөрчлөлттэй тохирч байх ёстой. Бернулли гуурсан хоолойн жижиг хэсэгт шингэн илүү хурдан хөдөлж, даралт багасч байгааг олж анзаарчээ. Энэ нь нэг зам дагуух урсгалын хурд ба даралтын өөрчлөлтийг хэлэх ба өөр өөр хурдтай, хоёр өөр урсгалд хамаагүй гэдгийг анхаарна уу.
Бернуллигийн зарчим нь даралт ба өндрийн өөрчлөлтөөс үүсэх боломжит энергийн өөрчлөлтийг багтаасан ажил болно. Энэ нь даралт, кинетик энерги, потенциал энергийн нийлбэр нь тогтмол байна гэсэн зарчим юм.