Бенни Андерссон
Бенни Андерссон (швед. Göran Bror Benny Andersson; 1946 оны 12-р сарын 16-нд Шведын Стокхольм хотод төрсөн) -шведын хөгжмийн зохиолч, хөгжимчин, хөгжмийн продюсер. «ABBA» хамтлагийн гишүүн гэдгээрээ илүү алдартай.
Йёран Брур Бенни Андерссон 1946 оны 12-р сарын 16-нд Стокхольмын Васастан дүүрэгт барилгын инженер Йёст Андерссон (1912–1973) , гэргий Лайла (1920–1971) нарын хүү болж төрсөн байна. Тэрээр Эва-Лис гэж 1948 онд төрсөн нэг эмэгтэй дүүтэй ажээ.
Хувийн амьдрал
засварлахБенни 1960-аад онд Кристина Грёнваллтай харилцаатай байх хугацаандаа хүү Петер, охин хоёртой болсон. Хүү Петер Грёнвал бол авъяаслаг хөгжмийн зохиолч, жүжигчин (1980-аад оны дундуур тэрээр "Sound of Music" хөгжмийн хамтлаг байгуулж, дараа нь нэрийг нь One More Time болгон өөрчилсөн).
Бенни мөн ABBA хамтлагийн гоцлол дуучин Анни-Фрид Лингстадтай 12 жил амьдарсан ба үүнээс 3 жил нь албан ёсны баталгаатай байсан (1978 оны 10-р сараас 1981 он хүртэл).
1981 оны арваннэгдүгээр сард Бенни Шведийн телевизийн алдартай хөтлөгч Мона Норклеттэй гэрлэжээ. 1982 оны 1-р сард тэдний хүү Людвиг мэндэлжээ. Людвиг эцгийнхээ замналыг дагаж өөрийн "Ella Rouge" хамтлагийг байгуулжээ.