Баярцагааны Баатар
Баярцагааны Баатар (1959 оны 1-р сарын 29-нд Улаанбаатар хотод төрж, 2018 оны 2-р сарын 26-нд нас барсан) - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч.
Намтар
засварлах1977 онд Нийслэлийн 3-р дунд сургууль төгссөн.
1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд ЗСБНХУкраин улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгссөн.
Б.Баатар 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монгол телевизийн программын зөвлөлийн дарга.
1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллаж байсан.
Бүтээл
засварлахТэрээр Монголын тайзнаа А.П.Чехов, В.Н.Гоголь, М.Сервантес, Л.Толстойг амилуулсан үнэлж баршгүй их гавьяатай юм.
- 2001 онд А.П.Чеховын “Цахлай”
- 2002 онд С.Жаргалсайханы “Тэмүүжин”
- 2005 онд В.Н.Гоголь-Н.Пүрэвдагвын “Амьгүй албат”
- 2005 онд Д.Мэндсайханы “Ээжээ”
- 2006 онд Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж”
- 2007 онд Д.Мэндсайханы “Мануухай”
- 2011 онд Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан”
- 2012 онд М.Сервантесын “Кихот ноён” гэх мэт гайхамшигт жүжгүүдийг найруулан тавьжээ.
Мөн Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн "Монгол ардын суут", Л.Толстойн "Адууны түүх", Д.Урианхайн зохиол “Хүн бүгд-Би” зэрэг жүжгийг найруулан тавьсан.