Бат-Очирын Ичинхорлоо

"ХХ зууны манлай аймгийн арслан" Бат-Очирын Ичинхорлоо Ховд аймгийн Манхан сумын нутаг Баянхайрханд Цайдангийн Бат-Очирын ууган хүү болж мэндэлжээ. Аав Бат-Очир нь овоо тахилга сумын наадамд амжилттай барилддаг орон нутгийн начин цолтой бөх байжээ. Харин ээжийнх нь талд Захчины бөх Амгалан гэж алдарт хүн байв. Энэ хүний тухай домог яриа олон юм. Ичинхорлоо гуай 4-р анги төгсөөд мал дээр гарч арван хэдэн насандаа сумынхаа Цаст-Оргил нэгдэлд адуу маллаж, “Баясгалант амьдрал” нэгдэлд үхэр хариулж байгаад 1960 онд эр цэргийн албанд татагджээ.

Цэргийн албыг Дарханд хааж байхдаа тангарагийн барилдаанд түрүүлж байв. Харин 1965 онд Дарханы наадамд Архангай Чагнаадоржид (улсын наадамд хоёр удаа дөрөв давсан аймгийн арслан)унаж үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн байна. Хойтон нь Ховд аймгийнхаа баяр наадамд одоогийн улсын заан Д.Мягмарыг орхин түрүүлснээр аймгийнхаа наадамд олон жил хаанчлах эхлэл нь тавигджээ. Энэ үеэс аймагтаа тээврийн тэрэг барьж тасралтгүй жолоо мушгисан онц тээвэрчин, хошой саятан, гавшгайч юм. 1986 онд арав дахь түрүүгээ хүртэж Монгол бөхийн түүхэнд ховор нэгэн дээд амжилтыг тогтоосон юм. Улсын цолтой бөхчүүдээс улсын харцага Однайн Бахыт мөн аймгийнхаа наадамд 10 түрүүлсэн тул Ичинхорлоо арслантай цуг энэ амжилтыг эзэмшиж байна. Харин аймгийн цолтнуудаас ийм амжилт гаргасан хүн үгүй.

Б.Ичинхорлоо арслан аймгийнхаа баяр наадамд 20 жил барилдахдаа 10 түрүүлж, 6 үзүүрлэж, 2 удаа их шөвөгт үлджээ.

Улсын наадмын дэвжээнд

засварлах

Аймгийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1965 Дархан хотын наадамд Архангай аймгийн арслан Ж.Чагнаадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
1967 Ховд аймгийн наадамд улсын заан Д.Мягмараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
1968 Ховд аймгийн наадамд аймгийн заан Баттулгаар долоо даван түрүүлсэн. 128
1969 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Р.Эрдэнэпүрэвээр долоо даван түрүүлсэн. 128
1970 Ховд аймгийн наадамд аймгийн заан С.Содмоогоор долоо даван түрүүлсэн. 128
1972 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ж.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1974 Ховд аймгийн наадамд Өвөрхангай харъяат улсын начин Т.Дэмбэрэлсамбуугаар долоо даван түрүүлсэн. 128
1975 Ховд аймгийн наадамд улсын начин Р.Даваадалайд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1976 Ховд аймгийн наадамд улсын начин А.Баатархүүд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1977 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнгээр долоо даван түрүүлсэн. 128
1979 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ж.Батбаяраар долоо даван түрүүлсэн. 128
1980 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1981 Ховд аймгийн наадамд аймгийн арслан О.Балсандоржоор долоо даван түрүүлсэн. 128
1982 Ховд аймгийн наадамд аймгийн арслан О.Балсандоржид өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1983 Ховд аймгийн наадамд Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганхүүгээр долоо даван түрүүлсэн. 128
1984 Ховд аймгийн наадамд тав давж их шөвөгт шалгарсан. 128
1985 Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1986 Ховд аймгийн наадамд Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганхүүгээр долоо даван түрүүлсэн. 128