Батын Түмэн
Батын Түмэн - Монгол Улсын гавьяат багш, армийн хурандаа, багш.
Батын Түмэн | |
---|---|
Төрсөн | 1947 оны 1 сарын 25 |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн |
Намтар засварлах
Оператив-тактик, команд-штабын мэргэжилтэй. Докторын зэрэгтэй, профессор цолтой, хурандаа ажээ.
Ажилласан байдал засварлах
Зэвсэгт хүчинд 41 жил алба хаасны 17 жилд нь БХИС-д багш, тэнхмийн эрхлэгч, академийн дэд захирлаар ажилласан байна. Сонсогчдод цэргийн хэргийн мэдлэг, тайван болон байлдааны цагт анги, салбарыг удирдах дадлага олгоход чухал хувь нэмэр оруулжээ.
Бүтээл засварлах
- “Тактик /батальон, рот/”,
- “Маневрын хориглолт” зэрэг 10 гаруй ном,
- сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 20 гаруйг бичиж,
- хэд хэдэн сэдэвт төслийн ажил, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 20 гаруй гарын авлага боловсруулжээ.
Гавьяа Шагнал засварлах
- Монгол улсын гавьяат багш /2006-03-16.№63/
- Цэргийн гавьяаны одон болон бусад медалиудаар шагнагджээ.