Батсүмбэр сумын бөхчүүд

Батсүмбэр сум нь Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Төв аймгийн ууган сумдын нэг юм. 1924 онд байгуулагдсан.

Улсын цолтой бөхчүүд
засварлах
  1. Улсын арслан ПҮРЭВИЙН ДАГВАСҮРЭН
  2. Улсын заан ЖАНЦАНГИЙН ТӨМӨРТОГТОХ Батсүмбэр суманд 1920 онд төрсөн. 1945 оны Ардын хувьсгалын 24 жилийн ойн баяр наадамд гурвын даваанд Өмнөговь аймгийн Дуламын Бавууг, дөрвийн даваанд Өмнөговь аймгийн Чойнзонг, тавын даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Ө.Чүлтэмсүрэнгээр давж " Монгол Улсын Начин " цол хүртсэн. 1948 оны Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадамд гурвын даваанд армийн засварын Чулууны Бат-Очирыг, дөрвийн даваанд Завхан аймгийн харьяат аймгийн арслан Бөнтөөний Рашжилыг, тавын даваанд Булган аймгийн харьяат улсын заан Дэлгэрийн Содномыг, зургаагийн даваанд Завхан аймгийн харьяат улсын арслан Маамын Лхагва нарыг давж долоогийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Ө.Чүлтэмсүрэнд унаж " Монгол Улсын Заан " цолыг хүртсэн. Мөн 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд тавын даваанд Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан С.Шагдарсүрэнгээр давж зургаагийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат улсын арслан С.Самданжигмэдэд унаж шөвгөрсөн. Биеэр жижигдүү ч уран барилдаантай угсраа олон мэхтэй бөх байсан.
  3. Улсын начин ИШИЙН ДАНЗАН Батсүмбэр сумын харьяат 1900 оны орчим төрсөн. 1927 оны Ардын хувьсгалын 6 жилийн ойгоор тав давж "Монгол Улсын Начин " цол авсан гэх аман сурвалж байдаг ба 1933 оны Ардын хувьсгалын 12 жилийн ой, 1946 оны Ардын хувьсгалын 25 жилийн ойн наадмуудаар начин цолтой бүртгүүлэн барилдсан баримт байдаг.
  4. Улсын начин ЧОЙНЧИГИЙН ДАГВАДОРЖ Буурал хэмээх Ч.Дагвадорж начин нь Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р багийн нутаг Жаргалантын аманд 1926 онд төрсөн. 1953 оны Ардын хувьсгалын 32 жилийн ойн баяр наадмаар дөрөв давж тавын даваанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат даян аварга Ц.Чимэд-Очир аваргад өвдөг шороодсон. Улсын баяр наадамд начин цол авсан баримт тодорхойгүй боловч нутагтаа улсын начин буурал Дагвадорж гэж хүндлэгдэн нутаг орондоо олон жил амжилттай барилдсанбөх юм. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон улсын тэргүүний анчин, морин заводын дарга, Өлгий шатангийн ой хамгаалагч зэрэг ажлуудыг хийж байжээ. Түүний хүү Д.Оч нь цана, дугуйн спортын мастер, Монгол улсын зөвлөх дасгалжуулагч хүн юм.
  5. Улсын начин БАТ-ОЧИРЫН ПҮРЭВДОРЖ Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р багийн Шар шувуутын гацаа хэмээх газар 1938 онд төрсөн. 1968 оны Ардын хувьсгалын 47 жилийн ойн баяр наадмаар гурвын даваанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Г.Дашдоржийг, дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин С.Сугарыг, тавын даваанд Архангай аймгийн харьяат Хашаат сумын харьяат улсын заан Ц.Гомбодоржийг давж зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодон " Монгол Улсын Начин " цолыг хүртсэн. Мөн 1965 оны Ардын хувьсгалын 44 жилийн ойн баяр наадмаар дөрөв давж Булган аймгийн Сайхан сумын харьяат даян аварга С.Цэрэнд, 1966 оны Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяр наадмаар дөрөв давж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнхөд тус тус өвдөг шороодсон.Хөлдөө оруулаад барагтайд унадаггүй, хөл мэхийг голдуу хийж барилддаг хөлөө өгөөд хутгах, давуулж гуядах, дагуулж цохих мэхийг дадамгай хийдгээс " хөл Пүрэвдорж " хэмээн нэршсэн. Нагац ах Бат-Очир гэдэг хүнээр овоглодог эцэг эх нь Архангай аймгийн уугуул хүмүүс байсан бөгөөд Архангай аймгийн харьяат улсын арслан Ш.Төмөрбаатарын удмын бөх юм.
Аймгийн цолтой бөхчүүд
засварлах
  1. Аймгийн арслан ЦЭВЭГИЙН ДАГВА
  2. Аймгийн хурц арслан ДАМДИНГИЙН ПУНЦАГ
  3. Аймгийн хурц арслан ДАМБЫН БОЛД
  4. Аймгийн арслан ЗАГАРЫН ЖАМЪЯНСҮРЭН
  5. Аймгийн арслан БОЛДЫН ДАМБА
  6. Аймгийн заан ЯНСАНСҮРЭНГИЙН БАЗАР
  7. Аймгийн заан ХАВДАЙН НЭРГҮЙ
  8. Аймгийн заан ДАШЗЭВЭГИЙН СҮХБААТАР
Сумын наадмын түрүү, үзүүр бөхчүүд
засварлах
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяа Цол Овог нэр Харьяа
2022 С.з Батдоржийн Амгаланбаатар Говь-Алтай Дэлгэр
2023 С.з Наадамбатын Батбилгүүн Төв Батсүмбэр С.н Мөнхбаярын Өсөхбаяр Төв Батсүмбэр