Батлувсангийн Энхтуяа
Монголын жүжигчин
Батлувсангийн Энхтуяа нь Монгол улсын буюу хуучнаар БНМАУ-ын гавьяат жүжигчин хүн юм.
Намтар
засварлахБ.Энхтуяа нь 1935 онд Улаанбаатар хотод төржээ.
1949 онд Урлагийн сургуулийн хөгжмийн ангид тэнцжээ. Хичээлдээ явж байхдаа жүжгийн ангид шалгалт өгч тэнцсэнээр Нямын Цэгмид гуайн шавь болсон байна.
1951 онд төгсөөд Хүүхдийн театрт жүжигчнээр оржээ.
1985 онд Хүүхдийн театр буюу Хүүхэд Залуучуудын театраасаа тэтгэвэртээ гарчээ.
Киноны дүрүүд
засварлах- 1956 он "Манай аялгуу" /бүсгүй/
- 1956 он "Бидэнд юу саад болж байна" /ганган дэгжин хүүхэн/
- 1961 он "Үүрээр" /нягтлан Сэржид/
- 1971 он "Тэмцэл" /Мияко/
- 1974 он "Хөдөөгийн баясгалан" /Должин/
- 1974 он "Тамирын охин"
- 1993 он "Мичидийн зургаан гялаан" /Сэмжээ/
Гавьяа Шагнал
засварлах- 1965 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртсэн юм.