Баруунхэмчиг хошуу
(Баруун Хэмчиг хошуу-с чиглүүлэгдэв)
Барыын-Хемчик («Баруун Хэмчиг»; Орос: Барун-Хемчикский кожуун ; тув. Барыын-Хемчик кожуун) — ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын хошуу. Хүн амын тоо — 14.7 мянга (2002). Үүнээс хошууны төв Кызыл-Мажалык суурин/суманд 5 мянга нь суудаг.
Газарзүй
засварлахБарыын-Хемчик («Баруун Хэмчиг») нь Тува орны баруун биед байрладаг. Хемчик («Хэмчиг»), түүний цутгал Барлык («Барлаг») зэрэг голтой. Хэдий харъяалагддаггүй ч гэсэн Ак-Довурак хот Кызыл-Мажалыкаас холгүй энэ хошууны нутгийн төвд нь оршдог.
Засаг захиргааны хуваарь
засварлахБарыын-Хемчик («Баруун Хэмчиг») хошуу дотроо 9 суманд (Орос: сельское поселение ба сумон ; тув. сомон) хуваагддаг.[1]
- Ак (монголоор «Цагаан»)
- Аксы-Барлык («Барлагийн адаг»)
- Аянгаты («Аянгат»)
- Барлык («Барлаг» гэсэн голын нэр)
- Бижиктиг-Хая («Бичигтэй хад»)
- Кызыл-Мажалык («Улаан толгой/гүвээ»)
- Хонделен («Хөндлөн»)
- Шекпээр («Цэмбэн» гэх утгатай шекпен гэдэг үгтэй холбоотой байж магадгүй)
- Эрги-Барлык («Эртний Барлаг»)
Лавлах сурвалж
засварлах- ↑ "Социально-экономическое положение Барун-Хемчикского кожууна - за январь-декабрь 2011 года". Эх хувилбараас архивласан: 2014-04-12. Татаж авсан: 2012-08-05.
Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.