Баруун Лян нь (хятадаар: 西凉; пиньинь: Xī Liáng; 400–421) хятадын арван зургаан улсын үед одоогийн Ганьсү мужийн баруун хойд хэсэгт оршиж тогтнож байсан улс юм. Тухайн үед Лян гэдэг нэртэй ч, өөр өөр хаадын байгуулсан таван улс байснаас болж тэднийг ялгахын тулд Түрүү Лян, Хожуу Лян, Умард Лян, Өмнөд Лян гэж ялгах болсны нэг нь баруун Лян юм. Энэ улсыг Хань үндэстэн Ли Гао байгуулсан. Улсын эзэн Ван цолтой байв. Нийт гурван ван төр бариад 421 онд Умард Лян улсад эзлэгдсэн. Баруун Лян улсыг үндэслэгч Ли Гао нь Хань улсын жанжин Ли Гуаны хойчис төдийгүй, Тан улсыг үндэслэгч Ли Юаний өвөг дээдэс нь юм.

406 он

Холбоотой хуудас засварлах