Барагшун
Барагшун (Төвд: Brag Zhun) нь наранд халсан хаднаас давирхай адил шүүрэн гардаг. Таван янз байна. Цэвэршүүлсэн нь өвөрмөц үнэртэй, усанд амархан уусдаг, хар өнгөтэй өтгөн хайлмаг. Бадган дарна. Алт, мөнгөний барагшун нь сэрүүн чанартай тул хий шарыг дарна.115 өвчинд тустай. Амьтны баас биш юм Элэг, ходоод, бөөрний халуун, нүдний өвчин, шээс хаагдах, борын хортой халууныг арилгана. 5 махбодын шим тул эд эсийг нөхөн төлжүүлэх, хямарсан бие махбодыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Барагшуныг Оросууд “Мумиё”, Киркизүүд “Ахар-Таш”, Энэтхэг Хятад болон Европчууд “Шилажит”, Төвдөд “Уулын бал”, “Хадны нулимс” Монголчууд “Хадан хайлмал”, “Барагшун” гэх мэт олон янзаар нэрлэдэг. Барагшун гэдэг нь Түвд гаралтай хадны шингэн гэсэн утгатай үг юм. Олон жилийн хадны халалт хөрөлтөөс өөрөөр хэлбэл тэлэх агших хөдөлгөөнөөс гарсан эрдэсийн нийлэмж бөгөөд хүн төрлөхтөний хэрэглээнд 3000 жилийн түүхтэй болжээ. Далайн түвшингээс дээш 2000-4000 метрийн өндөрт эгц хаданд хайлмагтан давирхайлаг болж хувирсан хар хүрэн өнгөтэй, тослог өөрийн өвөрмөц үнэртэй, ургамлын үндэс, хад, чулуу, шороо, “Сэрэг тээх” нэртэй маш ховор төрлийн өндөрт хүйтэн нөхцөлд амьдардаг, жижиг биетэй хулгана үүгээр хооллодог. Дэлхий дээр зөвхөн Төвдийн өндөрлөг уулс, Монгол болон ОХУ дахь Алтайн нуруу, Дундад ази Памирын уулын бүсийн зарим хэсэгт байдаг нэн ховор, эмчилгээний чанартай байгалийн баялагт тооцогддог. Монгол нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж хийгээд, газар зүй, цаг уур, геологийн тогтоцынхоо хувьд Монголд дээд зэргийн цэвэр барагшун үүсэж бий болсон. Барагшуныг 3000 жилийн өмнөөс анагаах ухаанд хэрэглэж ирсэн бөгөөд 400 гаруй өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэдэг. Барагшуны шинж чанар Хар, хар хүрэн өнгөтэй, усанд уусамхай, өөрийн өвөрмөц хурц үнэр амттай, мал, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон эм тариатай харшлахгүй, шүлтлэг, сэрүүн чанартай. Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, бадгана чанарт харьцангуй ялгаатайгаар хэрэглэдэг ба Хавар, Намрын цагт хэрэглэх нь бүх хүнд нэн тохиромжтой бөгөөд бусад улиралд тодорхой зөвлөмжийн дагуу төрөл бүрийн өвчнийг анагаахад хэрэглэдэг. Барагшуны эмчилгээний давуу тал Цэвэр байгалийн түүхий эдээс гаргаж авдаг. Уламжлалт аргаар боловсруулдаг учир бүтэц, агууламж, чанарын өөрчлөлтгүй Бие махбодийн бүхий үйл ажиллагаа, эрхтэн системийн хямралыг үндсээр нь засах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн. Бие организмд үзүүлэх үйлчилгээ нь удаан хугацаагаар хадгалагддаг буюу бие эсийн түвшинд цэвэрлэгдэж эрүүлждэг. Барагшун нь өвчнийг уг, үндсээр нь эмчлэх чадвартай төдийгүй бусад эрхтэнд давхар сайн нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд барагшуныг нүдний хараа, сонсгол, хорт хавдар, цусны болон туяаны өвчнийг анагаахад амжилттай туршиж баталгаажуулж байгаа. Барагшуны эмчилгээний увдис нь эцэс төгсгөлгүй. Барагшун хэрхэн үйлчлэх вэ? Хүн эрүүл байхын тулд, эд эс нөхөн төлжиж, дархлаа сайтай, эрүүл чийрэг, үргэлж залуу мэт биологийн үйл явц тасалдалгүй сайн явагдаж байхын тулд өдөр тутам хоол хүнсээрээ 60 орчим эрдэс бодис авч байх шаардлагатай болдог. Эдгээрээс 40 гаруй макро, микро ЭРДЭС бодис, олон төрлийн амин дэм, амин хүчлүүд, фермент болон органик нэгдлүүдийг Барагшун агуулж байдаг тул биеийн бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн сэргэлт ба төлжилтийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулах, залуужуулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчилгээтэй. Барагшун тогтмол хэрэглэснээр дараах өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнд: Яс, үе мөчний бэртэл, хугарал, үрэвсэлд онцгой сайн Элэг, цөс, зүрх-судас, бөөрний эмгэг Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа доголдох Амьсгалын замын үрэвсэл, өвчлөл, уушиг цэвэрлэх Даралт тогтворжуулах Толгой өвдөх, мэдрэлийн саажилт Чихрийн шижин Төрөл бүрийн харшил, арьсны эмгэг, яр шарх Бүх төрлийн үрэвсэл Химийн эм тариа, архины хордлого тайлах Өтгөн хаталт, шамбрам Нойргүйтэх, ядаргаа ихэдсэн үе Бэлгийн сулрал Арьс, үсний нөхөн төлжих, үрчлээний эсрэг Дархлаа дэмжих, сайжруулах зэрэгт хэрэглэнэ. -Барагшуны бүтэц, найрлага Барагшун нь урт хугацааны гуминжих процессийн /humification/ дүнд өндөр уулын хавцал, агуйд үүссэн хагас хатуу, давирхай шиг бодис, Барагшуны найрлаганд Нүүрсустөрөгч, Хүчилтөрөгч, Азот, Цахиур, Хөнгөн цагаан, Кальци, Кали, Натри, Төмөр, Магни, Фосфор, Титан, Селен зэрэг хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Түүнчлэн өндөр эрдэслэг, шүлтлэг чанар нь хүний биеийн хүчиллэг орчныг саармагжуулах, PH-н харьцааг тогтворжуулах, арьс үсний бүтцийг сайжруулж үрчлээ тэнийлгэх зэрэг гайхалтай үр дүнтэй. Барагшун нь : Органик хүчлүүд /фуль, гумин, гиппур, бензойн, танн, чибулийн г.м/ Давирхайлаг бодис Гликозид Уураг /аминхүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд/ Альбуминойд агуулж байдаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.