Бараан толбот мэлхий

Бараан толбот мэлхий буюу хар толбот мэлхий, Pelophylax nigromaculatus (хуучин Rana nigromaculata гэдэг байв), нь Зүүн Азид тархсан, жинхэнэ мэлхийн нэг зүйл юм. Хятадын зүүн, зүүн хойд хэсэг, Оросын Хар мөрний хөндий, Солонгосын хойг, Японы Хоккайдогоос бусад ихэнх нутагт байдаг. Солонгосын хойгт хамгийн өргөн тархсан жинхэнэ мэлхий бөгөөд хүнсний зориулалтаар агнахаас гадна туршлагын амьтан болгож ашигладаг байна.

Бараан толбот мэлхий

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хоёр нутагтан
Баг: Мэлхий
Овог: Жинхэнэ мэлхий
Төрөл: Pelophylax
Зүйл: P. nigromaculatus
Латин нэр
Pelophylax nigromaculatus

Бараан толбот мэлхий нь харьцангуй нам дор газар амьдардаг бөгөөд 2200 метрээс дээш өндөрт тааралддаггүй. Гэхдээ цөл, тарчиг ургамал бүхий газраас нуга, ойд хүртэл амьдардаг бөгөөд тогтоол буюу удаан урсгалтай усны орчмоос олддог. Бараан толбот мэлхийг агнах явдал ихэсч, усны бохирдол газар авсаар байгаа ч иймэрхүү хүний хүчин зүйлст харьцангуй тэсвэртэй зүйл юм.

Нас бие гүйцсэн бараан толбот мэлхий 6-9 см урттай, эмэгчин нь заримдаа эрэгчнээсээ том байдаг. Эрэгчин нь ганц хос дууны хүүдийтэй. 4-өөс 6 сард нийллэг нь явагдаж, гүехэн усанд 1800 - 3000 өндөг гаргадаг байна.

Цахим холбоос

засварлах
Викизүйлд Бараан толбот мэлхий-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Бараан толбот мэлхий – Викимедиа дуу дүрсний сан
  • Kuzmin, S., Maslova, I., Tuniyev, B., Matsui, M., Pipeng, L. & Kaneko, Y. (2004). Rana nigromaculata. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 2007-06-12-д авсан.
  • "참개구리". Naver Encyclopedia. Татаж авсан: 11 сарын 9. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)[permanent dead link]