Балыкч (хиргисээр Балыкчы – «загасчин» гэсэн утгатай) — Хиргис улсын Ысыккөл мужийн шууд харьяа хот. 42 мянган хүнтэй.

Балыкч
мужийн хот
хир. Балыкчы

Сүлд тэмдэг

Балагч
Хиргис орон дахь Балагч хотын байрлал
Улс Киргиз Киргиз (БНКирУ)
Муж Ысыккөл муж
Хот Балагч
Газар нутаг 34 км²
Газрын байц д.т.д. 780 м
Хүн ам (2009) 42,875 хүн
Ард түмэн хиргис, орос ...
Түүх 1954 онд хот болсон
Цагийн бүс Хиргисийн цаг (ГЦ+6)

Газар зүйЗасварлах

 
Жимс, айргийн худалдаа

Балагч хот Төмөрт (Иссык-Куль) нуурын баруун хойд үзүүрт оршдог.

Бишкекээс авто замаар 175 км зайтай.

Хүн ам зүйЗасварлах

Балагчид 2009 оны тооллогоор 42,875 хүн оршин сууж байв.[1]

Үүнээс 90 хувь нь хиргис, 7 хувь нь орос байна.

ТүүхЗасварлах

Балыкч нь Бишкек—Харголын дундах өртөө, Нарийн рүү очих замын зангилаа юм.

Анх «Рыбачье» (Загасчны суурин) гэгдэж, 1954 онд хотын зэрэг авсан.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Balykchy – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах бичигЗасварлах