Байтазагийн Хурматбек
Байтазагийн Хурматбек (хас. Құрметбек Байтазаұлы) нь Монгол улсын гавьяат багш цолтой сурган хүмүүжүүлэгч.
Намтар
засварлах1923 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн.
1944 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1957 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж төгссөн.
1938-1940 онд Ховд аймгийн Улаанхус сумын III багийн түр сургуулийн багш,
1941-1942 онд Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч,
1944-1954 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын шинэ хүчний дээд сургуульд багш, Баян-Өлгий аймгийн намын хороонд хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд лектор, Намын дээд сургуульд багш,
1957-1959 онд мөн сургуульд тэнхимийн эрхлэгч, Намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч,
1959-1963 онд Увс аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1963-1980 онд Намын дээд сургуулийн захирал,
1980-1990 онд Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1981 онд БНМАУ-ын Гавьяат багш цол хүртсэн[1].
1990 оноос Загийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч, багшаар ажиллаж байжээ.
Удирдах боловсон хүчин бэлтгэх ажилд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан сурган хүмүүжүүлэгч, профессор, удирдах ажилтан байжээ. АИХ-ын депутатаар дөрвөн удаа сонгогдож байсан. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, Алтан гадас одонгоор шагнагджээ. БНМАУ-ын Гавьяат багш.
1991 онд таалал төгсжээ.
- ↑ Марта, С. (2022). Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар. Бемби сан хэвлэлийн газар.