Байлдааныг төлөвлөх

Байлдааныг төлөвлөх нь салаа, түүнээс дээших нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Гэвч дайсантай зах нийлээгүй буюу байлдааныг урьдчлан төлөвлөж байгаа үед тасаг, бүлэг, тэрч байтугай, цэргийн алба хаагч ч ажиллагаагаа төлөвлөж болно. Цэргийн алба хаагчийн байлдааны төлөвлөгөө нь болох гэж буй ажиллагааг урьдчилан төсөөлж, ажиллах журмаа тогтоох, түүнийгээ газар орон дээр багцаалан тодорхойлох, цаг хугацаагаар оноон хуваарилах, нөхдийнхөө ажиллагаатай уялдуулан тохирох зэргээр хязгаарлагдана.