Байгалийн омуль

Ерөнхий шинж засварлах

Бие мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбо байхгүй, хайрс том. Ам тэгш, жижиг. Нүд том, духны ¾ эзэлнэ. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс маш олон (36-43).

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Биологийн онцлог засварлах

Байгалийн омуль загасны хамгийн том нь 56 см, 2.5 кг хүрнэ. 6-7 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 9 сарын сүүлч 10 сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөж голын дээд эх хүртэл нүүдэллэх ба усны температур 2.0-1.4°С буурахад түрсээ голын түргэн урсгалтай хэсгийн хайрга чулуунд шахна. Атуу дунджаар 49,800 түрс гаргана. Түрс шаргал өнгөтэй. Түрсний диаметр (голч) 1.8-2.0 мм. Залуу бодгалиуд нь ихэвчлэн хөвөгч амьтдаар, 5-аас дээш насных хөвөгч амьтад, ёроолын амьтдаар хооллодог.

Амьдрах орчин засварлах

Байгалийн омуль нь нүүдлийн загас. Байгаль нуурт идээшилэн зөвхөн үржлийнхээ үед гол өгсөн нүүдэллэнэ. Гүний амьдралтай. Зуны улиралд нуурын гадаргууд ойр, задгай талбайн хэсгээр, нуурын гүнд өвөлждөг.