Бадам-Очирын Пунсалдулам

МОНГОЛ УЛСЫН ДАЯН МЭРГЭН БАДАМ-ОЧИРЫН ПУНСАЛДУЛАМ

Бадам-Очир овогтой Пунсалдулам нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1999 онд Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш С.Ууганзаяагийн удирдлаган доор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буйхаа эхэлсэн. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 оноос аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшийн удирдлаган доор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байранд орж Монгол улсын мэргэн цол хүртсэн. Тухайн жилдээ Хүрээ цам даншигт түрүүлж Даншигийн мэргэн, 2020 онд буриад сурын мэргэн, 2022 онд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойд түрүүлэн Монгол улсын даян мэргэн цол тус тус хүртсэн.

http://mnts.ub.gov.mn/mn/2018/11/27/%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%BB%D1%83%D1%83-%D1%86%D0%BE/