Бадамын Содовсүрэн
Бадамын Содовсүрэн (Түшээт Хан аймгийн Дайчин Бээсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1927 онд төрсөн; 2000 онд Улаанбаатар хотод нас барсан) монголын хуульч байв.
Намтар
засварлахТүүний ээж нь Бадам гэдэг хүн байсан бөгөөд охин тогтдоггүй болохоор нь харь холын ширээт ламын гэр бүлийн хүн Гүнсмаад ээжийг минь үрчлүүлсэн. Ээж нь тэр үеийн соёлт гэр бүлд хүмүүжсэн. Төрсөн ээж нь Мөнх-Очир хэмээх засаг ноёны дүү, мөн өмнөх засаг ноён Батсуурь гүний төрсөн охин болохыг тогтоосон. Батсуурь нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулж хаан сууринд өргөмжлөгдсөн VIII Богд Жавзан-дамба хутагтын лүндэнгээр энэ хувьсгалыг ялалтад хүргэхэд гавьяа байгуулсан олон эрхэм хүмүүсийн нэгэн адил цол хэргэм хүртээжээ. Түүнийг Богд хаан халхын засаг ноёдын хамгийн ахимаг настай нь тул үе улиран хошууны бэйс дайчин цол шагнаж ихэд хүндэтгэл үзүүлсэн байдаг. Гүн Батсуурийн хүү Мөнх-Очир нь 1916-1923 онд эцгээсээ угсаа залгамжилсан энэ хошууны засаг ноён байжээ Эдгээр үе залгамжилсан засаг ноёд нь даян хаан Батмөнхийн арваннэгдүгээр отгон хүү Жалайр Гэрсэнзийн үр юм. Даян хаан Батмөнх явсаар их хаадуудаар дамжин Мөнх, Хубилай хааныхан. Хубилай хаан Чингис хааны отгон хүү Тулуйн хүү болно. Түүнийг 3 настай байх үеийн хүн амын тооллогын архиваас үзэхэд Сономсүрэн гэсэн байсан. Цаг цөвүүн болж байгааг ээж нь мэдэрч түүний овог болон нэрийг нь өөрчилж хар нялхаас нь хэний ч анхааралд өртөгдөхгүй эгэл жирийн байдалтай болгож удам судрыг нь ядуу малчин ард болгосны үр дүнд амийг нь авч гарч байжээ.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Ажил, амьдралын гараа
засварлах-14 насандаа Дундговь аймгийн багийн засаг дарга
-18 насандаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга
-19 настайдаа одоогийн Сэлэнгэ аймгийн шүүхийн дарга, Төв аймгийн шүүхийн дарга
-1961-1973 он хүртэл БНМАУ-ын Дээд Шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан
- ШУА-ийн харъяа Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Төр эрх зүйн сектор Анхны эрхлэгчээр нь Улсын дээд шүүхийн орлогч даргаар нэрт хуульч Б.Содовсүрэн ажиллаж байсан. 1980-аад оны дунд үед ШУА-ийн Төр, эрх зүйн секторын эрхлэгчийн албан тушаалаа залуустаа хүлээлгэн өгсөн.
-1962 онд Хоёр улсын хилийн төлөөлөгчдийн уулзалт, жинхэнэ хэлэлцээ нь Засгийн газрын орлогч сайд нарын хэмжээнд 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Монголын талаас комиссын даргаар Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, гишүүдэд консулын хэлтсийн дарга Б.Цэдэн-Иш (газрын асуудлыг хариуцан хэлэлцэх) генерал Д.Батаа, Элчин сайд Д.Цэрэндорж, хуульч Б.Содовсүрэн нарын арван хэдэн хүн томилогдсон.
Эрдэм шинжилгээний бүтээл
засварлахЭрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, аж ахуйн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн судлаач сурган хүмүүжүүлэгч Б.Содовсүрэн нь 1974 он БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн хөгжлийн асуудал"/1921 оны ардын хувьсгалын үр дүнд тогтсон ардын төрийн эрх үүргийн хууль тогтоомжийн үүсэл хөгжлийн түүх бол монгол орныг феодализмаас социализмд шилжүүлэн хөгжүүлэхийн төлөө монгол ардын хувьсгалт намаас зохион байгуулсан баатарлаг тэмцэл болон ардын төрийн эрх бүтээлч үйл ажиллагааны хэсэг, феодалын төрийн харгис хуулийг халж хувьсгалт ардчилсан эрхийн шинэ харилцаа тогтоох замаар хөдөлмөрчин олныг социализмын үзлээр хүмүүжүүлсэн арга хэрэгслүүдийн нэг, социализмын ууган орон-зөвлөлт холбоот улсын эрүүгийн хууль тогтоомжийн баялаг туршлагагыг өөрийн орны нөхцөлд бүтээлчээр хэрэглэж , ардын төрөөс социалист хууль ёсыг тогтоон хэрэгжүүлсэн түүхийн хэсэг, манай орны социалист байгуулалтын хөгжлийн дагуу тус улсын эрүүгийн хуулийг улам боловсронгуй болгож байгаа социалист төрийн үйл ажиллагааны чухал үр дүн мөн. / гэсэн сэдвээр анх удаа эх орондоо хууль зүйн ухааны эрдэмтний зэрэг хамгаалсан. Гол бүтээлүүд:
-1989 онд "Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз. 1911-1920
-ТӨР ЭРХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ 1985
-ФИЛОСОФИ, ЭРХИЙНСУДЛАЛ 1980
Хууль зүйн шинжлэх ухаан нь хуулийн зүйн онол, практикийн хөгжил дэвшил, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээс эхлэн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа зэргийг хамарсан өргөн агуулга хүрээтэй ойлголт юм. Үүнтэй холбоотойгоор Содовсүрэн гуайн эрдэм шинжилгээний бүтээл болон ажил үүргээрээ хууль зүйн шинжлэх ухаантай салшгүй холбоотой юм. "Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз бүтээлдээ Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж,монголын хаант улсыг байгуулан төр улсаа хөгжүүлэх бодлогоо боловсруулахдаа монголд манжийн тогтоосон цааз хуулийг халах, өөрийн улсын хуулиа боловсруулах зорилт, .Манжийн ноёрхлын үед монголд тогтоосон хуулийг халж, монголын хаант төрийн хууль тогтоох явдал тусгаар тогтнолоо бататгах, бие даасан дотоод,гадаад бодлого явуулахад чиглэж байсан мөн энэхүү арга хэмжээний үр дүнд Монгол улсын хууль зүйлийн бичиг хэмээх олон төрөл зүйл ангиас бүрдсэн хуулийн эмхтгэл тухай өгүүлсэн бөгөөп мөн Төр,эрхийн тухай марксист-ленинист сургаалыг БНМАУ-ын хөгжлийн түүхэн өвөрмөц нөхцөлд бүтээлчээр хэрэглэн хууль зүйн асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн туршлагыг нэгтгэн дүгнэх , манай орны социалист байгуулалтын шатанд дэвшигдэн гарсан хууль зүйн онол-практикийн асуудлыг судлан боловсруулах зэрэг асуудлыг судалсан бөгөөд эрүүгийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж байсан байна. Мөн хууль зүйн шинжлэх ухааныг зөвхөн онолын түвшинд судлаад зогсохгүй практик дээр хуулийг хэрэгжүүлэх хөгжүүлэх зорилгоор төв, сэлэнгэ аймаг болон улсын дээд шүүх, шинжлэх ухааны академид ажиллаж байсан.
Содовсүрэн нь шинжлэх ухааны судалгааны ажил болон улсын дээд шүүхийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа монгол улсын их сургуулийн хуулийн факултетьд багшаар ажиллаж байсан. Тухайн үедээ эрүүгийн эрх зүйн чиглэлээр хичээл заадаг байсан ба өнөөгийн нэрт хуульчдын багш сурган хүмүүжүүлэгч байсан байна. Эрх зүйн боловсролын хүрээнд эрүүгийн эрх зүйг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг туурвисан. Мөн Оюутан суралцагчдад монголын төр, хууль цаазын түүхэн уламжлал, харьцуулан судлах, төрийн онол, практикийн асуудал зэргээр сурах бичгүүдийн зохиосон байна.