Сэцэн хан Бабу (?-1683) (монгол бичиг:ᠪᠠᠪᠤ-Babo) бол боржигин овгийн Шолой сэцэн ханы 4-р хүү төдийгүй эцгийнхээ суурийг залгамжилсан. Түүний нэрийг түүх сударт Бавуу, Баба, Бабо гэх зэргээр тэмдэглэж ирсэн.

Товч намтар засварлах

Түүнийг ханы сууринд суух үед Халх Монгол-Манжийн Чин улсын хоёрын улс төрийн байдал хөндий байсан. 1655 онд тэрээр Түшээт хан Чахундоржийн хамтаар Эеэр засагч хаанд есөн цагааны алба барьж буулт хийжээ. Энэ үеэс харилцан элч илгээж, харилцаж байсан нь Сэцэн ханы аймаг хошуунд Манжийн зүгээс 30 жилийн хугацаанд дайн дажингүй байх боломж олгож байлаа. Гэвч 1660-аад оноос эхэлсэн Халхын баруун гарын Хотгойдын Алтан хан Лувсанринчингийн Засагт ханы дотоод хэрэгт шууд оролцсоноос үүссэн зөрчил, дайнд Бабу хан нь Чахундорж ханы хамт оролцож байсан нь дотоод эв нэгдэлд харштай байлаа. 1681 онд хан суурийг залгамжлах хүү Норовыг Чин улсын төрд данж болгож илгээн, хараат улс болохоо батлан илэрхийлэв.

Гэр бүл засварлах

Тэрээр 4 хүүтэй.

  1. Мужин мэргэн цөхүр, тус аймгийн Дайчин бэйлийн хошууны засаг ноёдын дээд өвөг болсон
  2. Буд дайчин хунтайж, тус аймгийн Дархан бэйсийн хошууны засаг ноёдын дээд өвөг болсон
  3. Норов сэцэн хан, тус аймгийн Сэцэн ханы хошууны засаг ноёдын дээд өвөг болсон
  4. Луузан тайж
Өмнөх
Шолой сэцэн хан
Сэцэн ханы хошууны засаг ноён
1655-1683
Дараах
Норов сэцэн хан