Бабахар
Бабахар гүнж (Хятад: 巴巴哈尔公主) нь Их Монгол Улсын Гүюг хааны охин юм. Тэр бол Алалтун бэхи, Алажин бэхи нарын дараа Уйгурын Идүүд ханы хатан болсон 3 дахь бүсгүй байжээ. Түүний нөхөр нь Алалтун бэхийн нөхөр Баржуг Арт тегиний ач хүү Хучихар тегин юм. Хучихар тегин бол Хубилайн талд зогсож, Өгэдэйн улс Цагадайн улстай сөргөлдөж, цөөнгүй удаа зэвсэг зөрүүлж байсан. 1276 онд хааны зарлигаар Бабахар гүнж болон түүний гэр бүлд 120,000 цаасан мөнгө шагнав.