Баатархайрханы хадны зураг

Баатархайрханы хадны зураг нь Ховд хотоос баруун өмнө зүгт 8 км-т оршдог. Уг зургийг анх 1969 онд Монгол-Оросын археологичид илрүүлэн судалжээ. Энд ноцолдож буй үнэг, шилүүс, нохой, хүн, янгир, загварчилсан байдлаар урласан тэмээ, нум сумтай анчин, даага унаад явж буй жижиг хүүхдийг тус тус урласан байна. Баатархайрханы хадны зургийг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тигийг хүрээлэн цохисон байна. Судлаачид, эдгээр зургуудыг он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзжээ. Хадны төв хэсэгт мөн “Энэ ууланд маань талбиваас мянган галавт хураасан хилэнц арилах больюу” хэмээх үгийг худам монгол бичгээр бичжээ. Бичгийг нэлээд хожуу сийлсэн нь тодорхой байна.