Баатарсүхийн Чинзориг

Баатарсүхийн Чинзориг (1991 оны 9-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн)- Үндэсний шигшээ багийн болон "Алдар" спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин.

Баатарсүхийн Чинзориг

Намтар засварлах

Тэрээр айлын ууган хүүхэд, нэг дүүтэй. Эцэг эх нь эрүүл мэндийн салбарын хүмүүс.

Тэрээр 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшаар боксын спорт заалгасан.

2007 онд Үндэсний шигшээ багт орсон. 65 кг жинд өрсөлддөг.

2013 онд МУИС-ийн эдийн засгийн анги төгссөн.

2023 оны 5-р сард Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль, “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, "Ханжоу 2022" Азийн XIX наадмын аварга.

Амжилт засварлах

  • Монгол Улсын 8 удаагийн аварга
  • Армийн дэлхийн аварга
  • Азийн наадмын алт, мөнгө
  • Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт
  • Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан