Баавгайтай чихэр

Монголд "Баавгайтай чихэр" хэмээн алдаршсан Майга баавгай (Орос: Мишка косолапый) чихэр нь Оросын Красный Октябрь нээлттэй хувьцаат компани (ОАО)-д үйлдвэрлэдэг чихэр юм.

Энэ чихрийн цаасан дээр зураач Иван Шишкин, Константин Савицкий нарын "Нарсан ойн өглөө" гэсэн нэртэй зураг байдаг. Уг зураг нь нэгэн судалгаагаар, ОХУ-д Виктор Васнецовын "Гурван баатар" зургийн дараа орох алдартай зураг билээ.