БНХАУ-ын өөртөө засах орон
(БНХАУ-ын өөртөө засах таван орон-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваариар тэргүүн түвшний нэгжүүд дөрвөн өөр зэргэмжтэй байдгийн нэгийг өөртөө засах орон (товч. ӨЗО, Хятад: 自治区 zìzhìqū) гэдэг. Онолын хувьд ӨЗО арай илүү эрх хэмжээтэй байх ёстой боловч доорх өөртөө засах орнууд бодит байдалд мужтай адилхан орон нутгийн захиргаатай байдаг. Одоогийн байдлаар тус улсад Шиньжян гэх уйгуруудад, Өвөр Монгол гэх монголчуудад, Төвөд гэх төвөдүүдэд, Ниншя гэх хотонгуудад, Гуанши гэх жуангуудад хамаатуулсан таван өөртөө засах орон оршин байна. ӨЗО-ны газар нутаг нийлээд БНХАУ-ын газар нутгийн 47.24% нь байдаг.
Монгол хэлээрх нэр | Хятад хэлээрх нэр ба пиньинь галиг | Өргөмжит үндэстэн |
Нутгийн хэлээрх нэр ба латин галиг | Орны төв |
---|---|---|---|---|
Гуанши - Жуангийн өөртөө засах орон | 广西壮族自治区 Guǎngxī Zhuàngzú Zìzhìqū |
жуан | жуан. Gvangjish Bouxcuengh Swcigih | Наньнин |
Өвөр Монголын Өөртөө Засах Орон | 内蒙古自治区 Nèiměnggǔ Zìzhìqū |
монгол | монг. Öbür Mongɣul-un Öbertegen Jasaqu Orun |
Хөх хот |
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон | 宁夏回族自治 区Níngxià Huízú Zìzhìqū |
хотон | хя. 宁夏回族自治区 | Иньчуань |
Шинжаан - Уйгурын өөртөө засах орон | 新疆维吾尔自治区 Xīnjiāng Wéiwú'ěr Zìzhìqū |
уйгур | уйг. شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونى Shinjang Uyghur Aptonom Rayoni |
Өрөмч |
Төвөдийн өөртөө засах орон | 西藏自治区 Xīzàng Zìzhìqū |
төвөд | тө. བོད་རང་སྐྱོང་ལྗོངས Poi Ranggyong Jong |
Лхас |
Өөртөө засах орон бүрийн үндэстний бүтцийн харьцуулалт (2000 он)
засварлахӨЗО-ын нэр | Өргөмжлөгдсөн үндэстэн | Хятад үндэстэн | Нийт хүн амын тоо |
---|---|---|---|
Шиньжян-Уйгурын ӨЗО | 45,21 % | 40,58 % | 19,630,000 |
Төвөдийн ӨЗО | 92,80 % | 6,10 % | 2,910,000 |
Өвөр Монголын ӨЗО | 17,13 % | 79,17 % | 23,840,000 |
Ниншя-Хуэйн ӨЗО | 33,90 % | 65,50 % | 5,880,000 |
Гуанши-Жуаны ӨЗО | 32,00 % | 62,00 % | 48,890,000 |