Аюурвед нь 3000 гаруй жилийн өмнөөс Энэтхэгт үүссэн эрүүл амьдралын шинжлэх ухаан юм. Аюурвед гэсэн үг нь Санскрит гаралтай үгнээс үүсэлтэй. Аюур гэдэг нь “амьдрал”, Веда гэдэг нь “мэдлэг-шинжлэх ухаан” гэсэн утга илэрхийлдэг.

Тодорхойлолт засварлах

Аюурвед гэдгийг илүү нарийвчилан орчуулбал “Амьдрах хугацааны мэдлэг” гэж орчуулагддаг. Төвдийн анагаах ухаан болон Хятадын уламжлалт анагаах ухаан нь Аюурведаас гаралтай. Эртний Грекийн анагаах ухаан нь мөн хэдэн мянган жилийн өмнөх сонгодог Аюурведийн анагаах ухаанд дүрслэгдсэн байдаг олон ойлголтыг агуулдаг. Тухайн өдрийн, улирлын онцлог, хоолны дэглэм, зан үйл, мэдрэхүйгээ зохистой ашиглах талаар зааж өгснөөр Аюурведэд эрүүл мэнд гэдэг нь орчин, бие махбодь, оюун санаа болон мөн чанарын хоорондох тэнцвэртэй бөгөөд динамик харилцан холбоо гэдгийг тайлбарлаж өгсөн байдаг.

Анагаах ухаан засварлах

Аюурвед нь анагаах ухааны нэг хэлбэр мөн үү? Тиймээ. Аюурвед бол хувь хүнд илэрсэн шинж тэмдгийг эмчлэхээс илүүтэйгээр хүнийг бүхэлд нь буюу бие, оюун санаа, мөн чанарыг цогцоор нь эмчилдэг анагаах систем юм. Жишээ нь бий болсон стресс бидний дархлалын системийг устгадаг бөгөөд дархлалын систем гэмтэх үед бид өвчинд илүү өртдөг гэдгийг бүгд мэднэ. Бидний оюун санаа тайван байх үед уураг тархи бүх биеэр тархсан бохирдол, хорт бодисийг гадагшлуулж, аз жаргалтай, эрүүл гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг. Аюурвед нь амьдралыг хувь хүн болон тэдний бие – орчин хоорондын энерги, мэдээлэл солилцоо гэж хардаг. Бидний орчин үр өгөөжтэй бол бид сэргэнэ. Бидний орчин хортой бол бид өвчилнө. Түүнчлэн хортой орчноос хэрхэн ангижрах, өөрсдийгөө эрүүл орчноор хэрхэн хүрээлүүлэхийг судлах нь эрүүл мэндэд хамгийн чухал зүйл юм.

Ялгаа зааг засварлах

Аюурвед барууны эмчилгээнээс юугаараа ялгаатай вэ? Барууны эмчилгээ нь олон төрлийн өвчинг тус тусад нь ангилж эмчлэхэд илүү их анхаардаг бол Аюурвед нь хүн тус бүрийн онцлог байдлаас шалтгаалан тухайн өвчнийг анагаах арга нь өөр өөр байдаг гэж үздэг. Аюурведэд эрүүлжүүлэх эмчилгээ сувилгаа (турах аргачлал, дасгал сургуулилт хийх, эмийн ургамал хэрэглэх) нь тухайн хүний бие махбодийн онцлогт тохируулах ёстой гэж заадаг. Түүнчлэн барууны эмчилгээ нь зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчилдэг бол Аюурвед нь өвчний шалтгааныг эмчилснээр тухайн өвчинг анагаахыг илүүд үздэг. Жишээ нь гүн сэтгэл гутралтай өвчтөнүүдийн хувьд аллопатикийн эмч нар сэтгэл гутралыг эмчлэх стандарт курс эм, эмчилгээг санал болгодог. Харин Аюурведийн эмчилгээнд гүн сэтгэл гутралд нөлөөлж буй шалтгааныг ойлгохыг хичээдэг. Түүнчлэн, амьдралын хэв маяг, үйл ажиллагаа, хоолны дэглэм, хамгийн сүүлд тохиолдсон стресстэй үйл явдал, итгэл, бие махбодийн онцлогийг харгалзан тухайн өвчтөнг бүхэлд нь шинждэг. Аюурведэд эдгээр бүх хүчин зүйлийг тооцоолон эмчилгээний хөтөлбөр гаргадаг. Аюурвед нь сэтгэл гутралыг эмчлэх эмийн эмчилгээг таашаадаггүй. Үнэндээ Аюурведийн үндсэн зарчим нь эмийн ургамал, хоолны дэглэм, бясалгал, дасгал, сэтгэлзүйн эмчилгээ гэх мэт эрүүл мэндийг сэргээж, бие махбодийг тэнцвэржүүлэхэд шаардлагатай эмчлэх аргуудыг хэрэглэхэд оршино.

Өвчин эмгэгийн ойлголт засварлах

Өвчний талаарх Аюурведийн ойлголт гэж юу вэ? Аюурвед болон бусад дорнын анагаах ухааны чиглүүлэх зарчим нь бүх зүйлсийн дотоод холбоо юм. Бид атом болон молекулын энгийн нэг цуглуулга биш бөгөөд оюун санааны хязгааргүй орон зайн салшгүй хэсэг билээ. Энэхүү цогц ойлголтоос харахад эрүүл мэнд нь өвчин болон түүний шинж тэмдгээс ангид байхад бус, өөрийн амьдралд эрч хүч, эрүүл мэнд, бүтээлч байдал, баяр хөөрийг цогцлоох ухамсрын дээд төлөв байдалд байхад оршино.

Харин өвчин нь тухайн орон зайнаас тусгаарлагдсан гэсэн мэдрэмжийг бий болгодог, энерги болон мэдээллийн урсгалыг хаах явц юм. Өвчин болоод зовиур нь бие махбодийн тэнцвэрээ сэргээх, энерги болон мэдээллийн эрүүл урсгалыг сэргээх шаардлагатай болсныг бидэнд мэдэгдэх бие махбодийн дохио юм.