Ашигт малтмалын тархалтын талбай, хүдрийн тухай
Ашигт малтмалын тархалтын талбай, хүдрийн тухай
- 1.1 Ашигт малтмалын тархалтын талбай
Геологийн судалгааны үр дүнд нээгдсэн төрөл бүрийн ашигт малтмалын олон зуун орд, илрэлүүд нь геологийн тодорхой зүй тогтолд захирагдан байршсан байдаг. Тийм учраас зарим талбайд олон төрлийн ашигт малтмалын олон арван орд үүссэн байхад зарим талбайд ганц нэг төрлийн ашигт малтмалын цөөн тооны орд, эсвэл ганц ч орд үүсч бий болоогүй тохиолдол олонтой байна.
Ашигт малтмалын олон орд бүхий талбайг нарийвчлан судалж үзвэл тэр олон орд харилцан жигд тархаагүй, геологийн тодорхой структурт тодорхой зүй тогтолтой байршсан байдаг. Түүнд үндэслэн геологчид ашигт малтмалын ордын гарал, үүсэл, төрөл, орон зай, цаг хугацаан дахь тархалт, байршлын уялдаа холбоо, зүй тогтлыг бодитойгоор танин мэдэхүйн тулд орчин үед ашигт малтмалын тархалтын талбайн ангилал буюу металлогенийн мужлалыг өргөн дэлгэр хэрэглэж байна.
Металлогенийн мужлалын нэгж нь
Мужлалын нэгж | тодорхойлолт | жишээ |
---|---|---|
Хүдрийн их муж | Тодорхой төрлийн ашигт малтмалаар онцлог платформ, атираат бүслүүр, бүсүүд зэрэг дэлхийн царцдасын томоохон хэсгүүдийн хэмжээнд ялгагддаг | Умард монголын каледоний атираат структурийн хэмжээнд ялгагдаж байгаа Умард Монголын их муж |
Хүдрийн бүслүүр | Тектоник , ойр төстэй орчин нөхцөлд үүсэн тогтсон, хүдрийн тодорхой бүрдэлд хамрагдаж байгаа ашигт малтмалын ордууд бүхий шугаман хэлбэрийн томоохон структурын хэмжээнд ялгагдана | Дорнод монголын хүдрийн бүслүүр |
Металлогенийн бүс | Их муж, хүдрийн бүслүүрийн доторхи нэг төрлийн ордууд зонхилж тархсан, шугаман хэлбэртэй томоохон структурын хэмжээнд ялгагдана | янз бүрийн төрөлжилттэй олон арван бүс бий |
хүдрийн дүүрэг | металлогенийн бүсийн доторхи локаль структурын хэмжээнд ялгагддаг нэг төрлийн ордууд бүхий талбай | Орхон-Сэлэнгийн бүсийн хэмжээнд Зэс-молибденийн орд |
Хүдрийн зангилаа | хүдрийн дүүргийн дотор ялгагддаг, геологи-структурын тодорхой хэсгийг хамарсан, нэг төрлийн хэд хэдэн орд бүхий жижиг талбай | Дорнод Монголын хүдрийн бүслүүрийн зүүн хойт хэсэгт оршдог холимог металлын ордууд бүхий Цав-Баяннуулын хүдрийн зангилаа. |
Хүдрийн талбай | Зангилааны хэмжээнд нэг төрлийн бүлэг орд, эсвэл нэг томоохон ордын хэсгүүдийг агуулсан хүдрийн талбай ялгагддаг. | Энэ зангилааны дотор Цавын ба Баяннуулын хүдрийн талбайнууд ялагдана. |
Орд | Хэд хэдэн хүдрийн талбайгаас тогтсон эсвэл бие даасан нэг томоохон хэсэгтэй | Оюутолгой |
Хүдрийн биет | Тухайн ордыг бүрдүүлж байгаа эрдэс, чулуулаг буюу хүдрийн бөөгнөрөл нь агуулж байгаа чулуулгаасаа ялгагдах хил заагтай биетийг үүсгэдэг. |