Асгатын мөнгөний орд
Асгат-ын мөнгө, холимог металлын орд нь Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Уртраг 8908I, Өргөрөг: 49052I, далайн төвшнөөс дээш 2500-иас 3200 м хүртэл өргөгдсөн. Тус бүс нутаг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг. Агаарын дундаж температур 0 граудус орчим байдаг. Аймгийн төв Өлгий хот хүртэл - 180 км, Нийслэл Улаанбаатар хотоос -1800 км зайтай. Хамгийн ойр орших төмөр замын станц нь ОХУ-ын Бийск станц хүртэл 720 км зайтай. Монросцветмет компани "Асгат“-ын ордын 4 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.