Асакава Масацүгү
Асакава Масацүгү (Япон: 浅川 雅嗣, 1958 оны 1-р сарын 25-нд төрсөн)- Азийн Хөгжлийн Банкны 10 дахь Ерөнхийлөгч.
Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж байсан.
2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс АХБ-ны Ерөнхийлөгч Накао Такэхикогоос албан тушаалыг нь шилжүүлж авсан.
Тэрээр 2019 онд Японы Сангийн дэд сайд байхдаа Осака хотноо зохион байгуулагдсан Их 20-ийн дээд хэмжээний уулзалт, Фүкүока хотод зохион байгуулагдсан Их 20-ийн Сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Сангийн яаманд ажилласан байдал
засварлах- 2000–2002: Бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлтэс, Олон улсын товчоо
- 2002–2004: Олон улсын татварын бодлогын хэлтэс, Татварын товчоо
- 2004–2006: Валютын зах зээлийн хэлтэс
- 2006–2007: Хөгжлийн бодлогын хэлтэс
- 2007–2008: Олон улсын товчооны Зохицуулах хэлтсийн дарга
- 2009-2013: Олон улсын асуудал эрхэлсэн дэд сайд
- 2012–2013: Сангийн яамны Ерөнхий дэд захирал, Олон улсын товчоо, Шадар сайд, Сангийн сайдын гүйцэтгэх туслах.
- 2013–2014: Бодлого төлөвлөлт, зохицуулалт хариуцсан дэд сайд
- 2014–2015: Олон улсын товчооны ерөнхий захирал
- 2015–2019: G20/ОУВС-гийн асуудал, гадаад валютын бодлого, хөгжлийн тусламж зэрэг Японы Сангийн яамны олон улсын бүх бодлогыг хариуцах Олон улсын харилцааны дэд сайд.
Тэрээр мөн Ерөнхий сайд Асо Тарогийн шадар туслах байсан.
Боловсрол
засварлахАсакава 2012-2015 онд Токиогийн Их сургууль, 2006-2009 онд Сайтама Их сургуульд зочин профессороор ажиллаж байв. Тэрээр 1981 онд Токиогийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1985 онд АНУ-ын Принстоны Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.