Ариун Гурвал
Ариун Гурвал (Эртний Грек: Τριάς, Латин: Trinitas) санаа нь гурван бодгалиас бүрдэх нэгдмэл нэг Бурхан хэмээн заадаг христийн шашны ойлголт юм. Энэхүү гурван бодгаль нь Эцэг, Хүү, Ариун Сүнс мөн[1]. Гурвал гэсэн үг библид хэрэглэдэггүй[2] бөгөөд үүнийг анх удаа Антиохийн Феофил тайлбарлжээ[3] [4].
Христийн шашинтаны ихэнх хувь 325 оны Никейн хуралд зөвшөөрсөн тайлбарийг хүлээн авна. Үүн нь Эцэг Бурхан, Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан тус тусдаа гурван Бурхан гэж байгаа бус харин гурван бодгалийн гурвууланд нь Бурханлаг сүр жавхлан, мөн чанар байдаг гэдэгт оршино[5]. Гурвал нэгдмэл цогц болсноор Үнэн дангаар оршигч Ганц Бурханыг бий болгодог. Харин ч Христинй шашны зарим теологичид тус тайлбарийг үгүйсгэнэ. Жишээ нь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Эцэг, Хүү ба Ариун Сүнс тусдаа байгаа гэхийг итэгэнэ[6].
Гурвал гэдэг үгний утга
засварлахАнгли хэлэнд Trinity гэж нэрлэдэг нь Латин хэлний Trinitas гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь гурвын тоо, триад гэсэн утгатай. Мөн Грек хэлэнд "Τριάς" (Триас) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нэгдмэл, нийлсэн гурван биесийг хэлдэг.
Библийн тайлбар
засварлахБибли нь Бурхан бол - Нэг мөн чанар хийгээд гол зүйлийн нэгдэл хэмээн тунхагладаг (Марк 12:29, Дуулал 6:4, Галат 3:20). Гурвалын бодгалийн аль нэг нь хэзээ ч хийгдсэн болоод бүтээгдсэн бус, харин нэг бүр нь үндсэн орших байдал, шинж чанарууд, хүч хийгээд алдар дотор эн тэнцүүхэн оршдог гэдгийг Ариун Библи заадаг ба Христэд итгэгчид ийнхүү итгэдэг. Библид Гурвал Бурханы талаар хамгийн анх Эхлэл номын 1-р бүлгийн 26-р зүйлд дурддаг. Теологичид хүмүүст энгийн байдлаар Гурвалыг тайлбарлахдаа ихэвчлэн өндгийг жишээ болгож авдаг ба өндөг нь хальс, цагаан, шар гэсэн 3 хэсгээс бүрддэг. Тэрний аль нэг нь байхгүй бол өндөг болж чадахгүй, үүнтэй адил Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нэгдмэл байснаар нэг Бурханыг бий болгодог хэмээн тайлбарладаг болно. Хэдий зарим теологичид энэ тайлбарыг сайн гэж үздэггүй боловч хамгийн энгийн ойлголт нь энэ гэдэгтэй дуу нэгтэй зөвшөөрдөг. Бас мөс, ус, уурын гэсэн усны 3 шинж шиг ч тайлбарлах хүмүүс байдаг. Орон зай, цаг хугацаанд баригдалгүй үл хамаарч оршдог, дуусашгүй мэргэн ухаан, цаглашгүй хүч чадалтай, ариунаас ариун Сүнсээр оршигч Бурхан тул Эцэг, Хүү, Ариун Сүнс нь хүч чадал, мэргэн ухаан, шинж чанар, эзлэх байр суурь эрх тэгш Бурхан бөгөөд хүнд харагдаж ойлгогдох байдлаар нь хүмүүс Түүнийг мэдэх боломжтой юм. Түүнчлэн Бурханы Үг гэж хэлэгддэг Библи нь энэ л Бурхан хүмүүст Өөрийгөө илчилсэн онцгой илчлэлт хэмээн тооцогддог байна.
Христ ба Гурвал
засварлахХрист Иордан голд ариун угаал хүртсэн талаар Библид дурддаг (Матай 3:13-17, Марк 1:9-11, 3:21-23, Иохан 1:29-39). Матай 3:16-17-д "Есүс ариун угаал хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс: -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа" гэж бичигдсэн байдаг.
Энэ нь Бурханы бүрэн илрэл бөгөөд Гурвалын баталгааны хамгийн тод яруу тод илэрхийлэл болно. Есүс бол Хүү, Тагтаа бол Ариун Сүнс, Тэнгэрээс гарсан дуу бол Эцгийнх болно.
Зүүлт
засварлах- ↑ "Definition of trinity in English". Oxford Dictionaries - English. Эх хувилбараас архивласан: 2016-08-20. Татаж авсан: 2017-10-22.
- ↑ "Trinity word not in Scripture". carm.org. 24 November 2008. Эх хувилбараас архивласан: 7 Нэгдүгээр сар 2015. Татаж авсан: 22 Аравдугаар сар 2017.
- ↑ Theophilus of Antioch, To Autolycus, II.XV (retrieved on 19 December 2006).
- ↑ W.Fulton in the "Encyclopedia of Religion and Ethics"
- ↑ Догмат о Пресвятой Троице — основание христианской религии
- ↑ "Godhead". www.mormon.org. Татаж авсан: 2017-01-15.
Цахим холбоос
засварлахWiktionary: Ариун Гурвал – Энэ үгийг тайлбар толиос харна уу |