Ард түмний эрхийг барих ёс
Төрийн үйл хэрэг дэх ард түмний оролцооны төвшин түүний хөгжлийн нэг гол
шалгуур мөн. Аристотель “иргэн хүний гол шинжийг шүүх, төрийн эрх мэдэлд
оролцож буй байдлаар тодорхойлно. Эрх чөлөө, тэгш ёс нь ардчиллын чухал
пганж хэдий ч төрийн удирдлагад оролцох оролцоонд тэр нь тусгалаа олдог” гэж
тэмдэглэсэн нь одоо ч арга зүйн чухал баримтлал болсоор байна. Тийм учраас
төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмнийг улам бүр татан оролцуулах нь
төрийн хөгжлийн төвшинг харуулах төдийгүй, түүний хөгжлийн нэгэн түгээмэл
хандлага, тэргүүлэх чиглэл хэвээр байна.